2019.03.30
Эрүүл мэнд
Төрөх эмнэлэгт 36 сая төгрөгийн өртөг бүхий тоног төхөөрөмж хүлээлгэн өглөө
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр өнөөдөр /2019.03.30/ тойрогтоо ажиллалаа. Тэрбээр удахгүй ашиглалтад орох аймгийн Нэгдсэн эмнэлгийн Төрөх эмнэлэгт шаардлагатай тоног төхөөрөмжүүдийг гардуулан өглөө.
Энэ хүрээнд тэргэнцэр 10 ширхэг, гар ажиллагаатай эмнэлгийн ор 10 ширхэг, эмнэлгийн орны гудас 10 ширхэг, Төрөх ор, Хүүхдийн үзлэгийн ор, Сувилагчийн тэрэг, Цусны даралт хэмжигч зэрэг 10 гаруй нэр төрлийн 60 орчим ширхэг бүхий 36 сая төгрөгийн өртөгтэй техник, тоног төхөөрөмжийг гадна, дотны эх үүсвэрээр шийдвэрлүүлэн хүлээлгэн өгсөн юм.
Дээрх Төрөх эмнэлэг нь 50 ортой бөгөөд Улсын төсвийн гурван тэрбум төгрөгийн санхүүжилттэй байгуулагджээ.
Барилгын ажил 2018 оны 8 дугаар сараас эхэлж, 2019 оны 2 дугаар сарын 20-ны өдрийн байдлаар бүрэн дуусжээ.
Одоогоор цахилгаан шатны ажил хүлээгдэж байгаа мэдээллийг ЭМГ-ын удирдлагуудаас өгч байна.
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр цахилгаан шатны ажлыг яаралтай дуусгахад анхаарч ажиллахыг хүслээ.
ШИНЭ МЭДЭЭ
Ажлын тайлан - Ахмадын хөгжлийн төв
2024.05.09
СЭЛЭНГЭ АЙМГИЙН САЙХАН СУМ
2024.05.06
Төв аймгийн Батсүмбэр сумын иргэдтэй уулзлаа
2024.04.22