2019.04.05
Улстөр
Л.Оюун-Эрдэнэ: Таны ажлаас Монголын төр, парламентат ёс орших уу? эс орших уу? шийдэгдэнэ
Монгол Улсын Их Хурлын хаврын ээлжит чуулган өнөөдөр нээлтээ хийж, эхний хуралдаанаа хийлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс ирүүлсэн Монгол Улсын ерөнхий прокурорыг томилох саналыг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэж байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Ерөнхий Прокурорт Б.Жаргалсайханыг томилуулах санал ирүүлсэн бөгөөд УИХ-ын гишүүд нэр дэвшигчээс асуулт асууж, санал хэлж байна.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ:
“Монгол Улсын Ерөнхий прокурор бол зэрэг дэвийн хувьд Төрийн хууль цаазын тэргүүн зөвлөх гэж явдаг. Энэ зэрэг дэвийг би ойлгохдоо төрт ёсны, шударга ёсны дээд зөвлөх, дээд хэмжүүр юм байна гэж боддог.
Таны ажил авах гэж байгаа энэ нөхцөл байдал өмнөх нөхцөл байдлуудаас ялгаатай. Шударга ёсны хүсэмжлэл 95% хүрсэн. Төрд итгэх итгэл 5% болсон. Хууль хяналтын байгууллагад иргэдийн итгэл үнэмшил буурч, хөрөнгө мөнгө, эрх мэдэлтэй хүнд үйлчилдэг гэдэгт итгэсэн байна. Үүний эсрэг ард түмэн дөн өвлийн хүйтэнд төв талбай дээрээ олон мянгаараа жагсаж шударга ёсны төлөө хамтдаа тэмцсэн.
Нөгөө талдаа парламент шүүхийн хараат бус байдалд халдлаа гэсэн олон улсын байгууллагын дүгнэлт ч явж байна. Ийм 2 өөр нөхцөл байдлын солбицол дунд та энэ албан тушаалд томилогдох гэж байна.
Намтарыг тань харахад сайн танихгүй ч намын хүн, өөр байгууллагад байсан хүн томилогддог байдал үүгээр цэг тавигдаж байна. Таны цаашдын үйл ажиллагаанаас Монголын төр, парламентат ёс орших уу эс орших уу гэсэн ийм амаргүй нөхцөл байдлын дунд та ажлаа авах гэж байна.
Хэн нэг хүн таныг томилоогүй. Монголын төр таныг томилсоныг бодож ажлаарай. Томилсон хүндээ биш төрт ёс, хууль цааз, өв уламжлалдаа үнэнч байгаарай. Улс төрийн захиалга авахгүйгээр хуулийн гадна хэн нэг хүнийг хэлмэгдүүлж, улс төрийн найраагүйгээр ажлаарай. Таны үед прокурорын байгууллага дээр өмнөх шиг нөхцөл байдал үүсвэл жинхэнэ хувьсгал болох эрсдэл бий шүү.
Монгол Улсын прокурор бүтэн шийпдвэр нь нэг банкны хараат болсон байсан нь үнэн шүү. Ийм нөхцөл байдал дахиад хэзээ ч хууль хяналтын байгууллагад битгий байгаасай гэж хүсэж байна. Одоо ч таны хамтран ажиллах хамт олон дунд олон лобби, бүлэглэлд орсон хүмүүс ч их бий. Тиймээс эдгээр хүмүүсээ цэгцэлхээс ажлаа эхэлнэ биздээ.
Олон дуулиант асуудлуудаа бүрэн шийдэх хэрэгтэй. Тэгэхгүй бол барилаа л гэдэг сулаллаа гэдэг. Ийм байдлаас татгалзаж ажлаарай.”
ШИНЭ МЭДЭЭ
"Шинэ сэргэлтийн бодлого" батлагдлаа
2021.12.30
2022 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлнэ
2021.12.28
Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй
2021.12.23
Монгол улсын Ерөнхий сайдын илгээлт
2021.12.13