2019.04.09
Зам, Тээвэр

Б.Дэлгэрсайхан: Төмөр замын хэвтээ тэнхлэгээ эхлээд тавих хэрэгтэй

Өнөөдөр /2019.04.09/ Эдийн засгийн байнгын хороо хуралдаж “Төрөөс төмөр замын тээврийн талаар Улсын Их Хурлын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ.

Энэ үеэр УИХ-ын Б.Дэлгэрсайхан дараах тайлбарыг хийлээ.

“Энэ төслийг тодорхой хэмжээнд мэдэж байгаагийн хувьд 2 тайлбар хэлье.

  1. Эхлээд хэвтээ тэнхлэгийн төмөр замаа эхлүүлж байж Урд хөрштэйгээ ойлголцоход дөхөм юм гэж үзэж байгаа.
  2. Зүүнбаянд-Тавантолгойн төмөр замыг эхлүүлж байж дотоодын тээврийг эхлүүлж нэмүү өртөг бий болгоно. Мөн Зүүнбаянд энэ зам ирснээр Сайншандын төмөр зам буюу босоо тэнхлэгийн замдаа холбогдож байгаа юм.
  3. Гашуунсухайтын төмөр замаа гүйцээ гэж байна. Энэ зам бол БНХАУ-ын талтай хувийн төмөр замтай учир зүйгээ олох хэрэгтэй. Түүнээс өмнө дотооддоо байгаа төмөр замаа барих нь зүйтэй гэж үзсэн.
  4. Энэ төмөр замын зэрэгцээ Ханги мандал-Зүүнбаянгийн замыг хамт явуулья гэсэн Загсийн газрын бодлого бий. Үүний цаана 2 зам бий. Ханги мандал, Бугат. Бугатад нүүрсний гол хэрэглэгч төмөрлөгийн үйлдвэр бий. Мөн Хангимандалаас Улаанцав аймаг хүртэл БНХАУ-ын улсын төмөр зам баригдаж байгаа юм. Тиймээс Улсын чанартай 2 зам нийлэх нь асуудал үүсгэхгүй гэж үзэж байгаа юм.
  5. Улаанцав бол манай улстай хамгийн ойрхон 6 төмөр замын уулзвар юм. Эндээс далайн боомтруу ойрохон. Тиймээс хэвтээ тэнхлэгээ эхлээд тавьж байж урд хөрштэйгээ ойлголцох боломжтой юм.”

ШИНЭ МЭДЭЭ