2019.04.23
Харилцаа холбоо, Мэдээллийн технологи

Б.Дэлгэрсайхан: Шилэн кабел холбоогүй сумдуудаа холбох хэрэгтэй

Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2019,04,23/ хуралдаанаар Харилцаа холбооны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2018.10.16-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/; хийж байна.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан:

Хуурамч хаягнаас хүний нэр төрд халддаг, садар самуун мэдээлэл түгээх, элдэв үг хэллэг хэрэглэх нь Монголд жирийн үзэгдэл болсон. Энийг та нар яаж хянах юм бэ?

Сургуулийн насны хүүхдүүд нэг нэгнээ гадуурхдаг ганцаардуулдаг явдал бол утаснаас хамааралтай. Үүрэн телефоны компаниудтай тулж ажиллаж байна гээд байх юм. Тулна гэж юу яриад байгаа юм шууд хариуцлага тооцох хэрэгтэй. Хуурамч хаяг сим карт нээж өгдөг бол хариуцлага тооцох юм аа оруулж ирэх хэрэгтэй.

Чадвартай хүмүүс нь хувьд гараад технологийн хувьд түрүүлээд та нараас тасарсан шүү яаж гүйцэх юм. Шилэн кабел очоогүй сумдуудыг хэзээ холбох юм хаанаас мөнгө гарах юм зээлээр хийх юм уу бодитой цаг хугацаа хэлээч.

ШИНЭ МЭДЭЭ