Х.Нямбаатар: Аз жаргалтай гэр бүл нийгмийн үнэт зүйл
2019.04.29
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Х.Нямбаатар: Аз жаргалтай гэр бүл нийгмийн үнэт зүйл

НҮБ-ын хүүхдийн эрхийн конивенцид нэгдсэн улс орнууд дөрөвдүгээр сарын 30-ныг “Хүүхдийг зодож шийтгэхгүй байх” дэлхийн өдөр хэмээн тэмдэглэдэг. Тиймээс тус өдрийг угтан УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Хүүхэд хамгааллын талаарх эцэг эхчүүдийн ойлголт хандлага ба гэр бүлийн боловсролыг дээшлүүлэх мэргэжлийн сургалт"-ыг зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 20-ноос зургаадугаар сарыг дуустал амралтын хагассайн, бүтэнсайн өдөр бүр тойргийнхоо эцэг эхчүүдийг үе шаттайгаар хамруулж байна.

Эхний ээлжийн сургалт амжилттай болж 1000 эцэг эх хамрагдсан бөгөөд, өнөөдөр хоёр дахь ээлжийн сургалт болж 250 орчим эцэг эх хамрагдлаа.

Сургалтад, Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор Б.Оюун-Эрдэнэ “Гэр бүлийн үнэ цэнэ, харилцаа” сэдвээр, Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газрын мэргэжилтэн Б.Наранчимэг “Хүүхэд хүмүүжлийн эерэг арга, орчин үеийн хүүхдийн сэтгэл зүйн онцлог, сэтгэл зүйн хэрэгцээ” сэдвээр, Сэтгэл судлаач Б.Бадамцэцэг “Аз жаргалтай хүүхэд хүмүүжүүлэх жор” сэдвээр илтгэл танилцууллаа. Мөн мэргэжлийн сэтгэл зүйч, гэр бүл судлаач нар өртөө бүр дээр ажиллан зөвлөгөө мэдээллийг өглөө.

ШИНЭ МЭДЭЭ