Х.Нямбаатар: Цаашдаа Монголын төрд өр үүсэхгүй гэдгийг захидлаар илэрхийлсэн
2021.12.16
Эдийн засаг, Худалдаа

Х.Нямбаатар: Цаашдаа Монголын төрд өр үүсэхгүй гэдгийг захидлаар илэрхийлсэн

Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар "Хэлэлцээр үргэлжилж байгаа учраас бид ирсэн захидлын хүрээнд л ярьна. Үүнээс хальсан болон илүү их зүйлийг хэлэх боломжгүй гэдгийг мэдэгдье. Ажлын хэсгээс олон удаа 34 хувийг тэглэх санал тавьсан. Өмнө нь ирэхдээ 70 хувийг тэглье гэж хэлсэн. Тэгвэл энэ удаад 2.3 тэрбум ам.долларын бодит өрийг тэглэх санал ирсэн байна. Энэ нь цаашдаа ирээдүйд 22 тэрбум төгрөгийн өр Монголын засгийн газарт үүсэхгүй гэдгийг илтгэж байгаа юм. 

 

  • 2015 онд байгуулагдсан Дубайн гэрээг ямар нэг болзол нөхцөл тавихгүйгээр цуцлах саналыг хүлээн авснаа энэ захидлаар илэрхийлсэн.
  • Далд уурхайн бүтээн байгуулалтын зардалд хөндлөнгийн аудит оруулахыг хүлээн зөвшөөрсөн. 
  • Гүний уурхай ашиглалтад орж, олборлолт эхлэх хугацаа 2023 оны эхний хагас хүртэлх нэмэлт зардлыг хөрөнгө оруулагч тал 100 хувь хариуцна.
  • Гүний уурхайн төслийн хяналтыг сайжруулах, холбогдох арга хэмжээг авч, зардлыг хариуцна. Өөрөөр хэлбэл, Оюу толгойн борлуулалтаас тодорхой хэмжээний менежментийн төлбөрийг "Эрдэнэс Оюутолгой"-д өгч байх юм.
  • Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системээс "Оюу толгой" төсөл эрчим хүчээр хангах гэрээ байгуулахад бэлэн гэдгээ илэрхийлсэн. Ойролцоогоор 9.6 ам.доллароор 1кВт-ын өртгийг тогтож, тогтвортой байдлын гэрээ байгуулна. Давуу тал нь эрчим хүчийг тогтвортой хангах нийлүүлэх, банкнаас мөнгө босгох боломжтой гэрээ байгуулснаар Тавантолгой эрчим хүчний станцын санхүүжилтийн зарим хэсгийг гаднаас босгох санхүүгийн эх үүсвэрийн баталгаа болох юм.

Засгийн газар эдгээр саналыг хүлээн авч, Түр хороо, УИХ-д танилцуулах бөгөөд дээр дурдсан зүйл заалтын хүрээнд гэрээ хэлэлцээрийг албажуулах ажлууд хийнэ. Цаана нь үлдэж буй асуудал бол Арбитрын маргаан. Үүнийг зургаан сараар хойшлуулж, эвийн журмаар хэлэлцээр хийх саналыг "Рио Тинто" компаниас ирүүлсэн" гэсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ