2019.05.13
Аялал жуулчлал, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлт
Дадал суманд "Тэнгэрийн хаан" төсөл хэрэгжинэ
Дадал суманд Азийн хөгжлийн банkны санхүүжилтээр "Тэнгэрийн хаан" түүхэн аялал жуулчлалын цогцолборыг 19 сая.ам долларын хөрөнгө оруулалтаар барихаар болжээ.
Ерөнхий сайд У.Хүрэлсүх Дадал суманд ажиллах үеэрээ хэлэхдээ, "Эзэн Чингис хааны өв судлалын хүрээлэн"-г улсын статустай байгуулж, БОАЖЯ-нд хамааруулж буйг онцолсон.
Мөн "Чингис хот- Дадал сум"-ын чиглэлд хатуу хучилттай зам тавьж, түүхэн аялал жуулчлалын бүс нутаг болсон учраас хөгжил цэцэглэлт өрнөж, эдийн засаг нэмэгдэнэ. Гэхдээ хөгжлийг дагаж сайн сайхнаасаа гадна сөрөг зүйл ч гарна. Тиймээс Дадал сумынхан байгалиа хамгаалахад эртнээс анхаарах хэрэгтэйг санууллаа. Түүнчлэн дадалчуудад сумандаа тулгамдсан инженерийн шугам сүлжээний зураг төсөл, ТЭЗҮ-г Засгийн газарт ирүүлбэл анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Тус сумын ЗДТГ-ын барилгыг нэг тэрбум төгрөгөөр, Онон голын төмөр бетонон гүүрийг 2.4 тэрбум төгрөгөөр, дотуур байрыг 1,5 тэрбум төгрөгөөр барих бөгөөд Норовлин-Дадал сумын 64 kм шилэн kабелийн шугам татах ажлын 320 сая төгрөг улсын төсөвт суусныг дуулгаж, сумын асуудлыг цогцоор шийдвэрлэсэн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалт хийж буйг ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ чухалчлав. Tүүхэн аялал жуулчлалын хөрөнгө оруулалтын үнэлгээг Азийн хөгжлийн банk зургаан сарын хугацаанд хийх аж.
ШИНЭ МЭДЭЭ
"Шинэ сэргэлтийн бодлого" батлагдлаа
2021.12.30
2022 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлнэ
2021.12.28
Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй
2021.12.23
Монгол улсын Ерөнхий сайдын илгээлт
2021.12.13