МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2019.05.30
Эрчим хүч

Б.Дэлгэрсайхан: Чойр - Сайншандын шугамын ойрын хугацаанд хэзээ өргөтгөх вэ?

Улсын их хурлын чуулганы өнөөдрийн /2019.05.30/ нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Ж.Ганбаатар, Д.Мурат, М.Оюунчимэг, Б.Ундармаа, Б.Чойжилсүрэн, Л.Элдэв-Очир нарын гишүүнээс 2018 оны 10 дугаар сарын 30-ны өдөр өргөн мэдүүлсэн “Сэргээгдэх эрчим хүчний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.


Төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Сайншандын эрчим хүчний өргөтгөлийн талаар лавлалаа. 

Б.ДЭЛГЭРСАЙХАН

Хуулийг дэмжиж байна. Батарейтэй хийсэн тохиолдолд үнэ арай өөр  байна гэвэл яасан юм. Эсвэл ийм боломж байхгүй бол одоо зөвшөөрөл олгохдоо заавал батарейтай байна гээд заачихвал яасан юм. Тэрнээс биш батарейтэй байж ч болно, байхгүй ч байж болно гэхээр өмнөхөөрөө байх нь байна шүү дээ. Үүнийг тодруулж өгөөч?

Хоёрдугаарт, Сайншандын дамжуулах шугамын хүчин чадал 40мВт гэж байгаа. Харин Сайншанд-Замын-Үүдэд баригдсан нар салхин паркийн гаргаж байгаа хэмжээ 90-100 мВт орчим. Гэтэл үүнийгээ төв рүүгээ хэрхэн татах вэ гэдэг нь асуудал болчихоод байна. Дээр нь олон компаниуд Сайншандад үйлдвэр барих, төмөр зам ашиглалтад орно. Эрчим хүч илүү хэрэгтэй болно. Гэтэл өнөөдөр одоо байгаа хэрэглээгээ хангаж чадахгүй байна. Шинээр үйлдвэр, газрууд зөвшөөрөл хүсээд явахаар тарифын судалгаа хийж байна гээд шийдэхгүй байна. Үүнээс болоод гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид хохирч байгаа юм. Тэгэхээр Чойр - Сайншандын шугамын ойрын хугацаанд хэзээ өргөтгөх вэ? Үүнд ямар боломж байна вэ? Гадны зээл тусламжаар ойрын хугацаанд шийдэх боломж байгаа юу?

ШИНЭ МЭДЭЭ