2019.07.04
Орон нутгийн хөгжил
Сонгинохайрхан дүүргийн захиргааны нэгдсэн байрыг барих ажлыг эхлүүллээ
Сонгинхайрхан дүүрэг анх Октябрын раойноос салж бие даасан дүүрэг болсноос хойш цэргийн ангийн казармд үйл ажиллагаагаа явуулж өдгөө 27 жилийн нүүр үзэж байна.
Иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлдэг алба хэлтсүүд нь түрээсийн байранд 15 байршилд тус тусдаа салж үйл ажиллагаагаа явуулдаг. Жишээ нь Боловсролын хэлтэс гэхэд айлын 3 өрөө байранд ажиллаж байна.
Иймээс тус дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Х.Нямбаатар, Д.Сумъяабазар нар иргэдэд төрийн үйлчилгээг нэг дороос хурдан шуурхай үзүүлэх дүүргийн захиргааны нэгдсэн байрыг барих ажлыг өнөөдөр эхлүүллээ.
Монгол улсын нийт хүн амын 11 орчим хувь нь төвлөрөн суудаг ийм том дүүрэг өнөөдөр иргэддээ төрийн үйлчилгээ үзүүлэхэд нилээд хүндрэлтэй байгаа байдлыг засаж залруулах гэж байгаад иргэд баяртай байгаагаа илэрхийлж байлаа.