Дорноговь аймгийн оюутан, сурагчдад УИХ-ын гишүүн болон нутгийн зөвлөлийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа
2019.08.02
Боловсрол, Соёл, спорт, залуучууд

Дорноговь аймгийн оюутан, сурагчдад УИХ-ын гишүүн болон нутгийн зөвлөлийн тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа

Дорноговь аймгийн оюутан, суралцагчдад Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн дотоодын Их, дээд сургуульд УИХ-ын гишүүний болон Дорноговь аймгийн Нутгийн зөвлөлийн нэрэмжит тэтгэлэгт хөтөлбөр зарлагдлаа. Хөтөлбөрт 2019-2020 оны хичээлийн жилд 20 оюутан, сурагчид хамрагдана.

Энэхүү тэтгэлэгт хөтөлбөрт өмнө нь орон нутгаас нийт 86 оюутан сурагчид хамрагдсан байна. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан Дорноговь аймгаас сонгогдсон бөгөөд тус аймгийн нутгийн зөвлөлийн тэргүүн юм.

Тэтгэлэгт хөтөлбөрийн зорилго:

  • - Дорноговь аймагт нэн тэргүүнд эрэлттэй байгаа мэргэжлээр чадварлаг боловсон хүчин бэлтгэх,
  • - Эргэж нутагтаа ажиллах болзолтойгоор сурлага амжилтаараа тэргүүлсэн сурагч болон зорилтот бүлэгт хамаарах өрхийн хүүхдүүдийг дэмжих,
  • - Их дээд сургуульд сургалтын төлбөрийн дарамтгүй суралцах боломжийг бүрдүүлэх.

2019-2020 оны хичээлийн жилд:

  • а/ сум тус бүрээс малын эмчээр 1 сурагч /2-3 курс байж болно/ -14
  • б/ газрын тосны мэргэжилтэн, нефтийн инженер, нефтийн химич -3
  • в/ төмөр замын инженер, ашиглалт, тээвэр зохион байгуулалт, төмөр замын дохиолол холбоо, зам, төмөр замын вагоны аж ахуй, зүтгүүрийн аж ахуй -3

Нийт 20 оюутан сурагчдыг дэмжиж, сургалтын тэтгэлэгт хамруулна.

Тэтгэлэгт хамрагдах хүсэлтэй оюутан сурагчдад тавигдах шаардлага, эрх, үүрэг, бүрдүүлэх материал зэргийг ТЭТГЭЛЭГТ ХАМРАГДАХ ЖУРАМ-д заасан байна.

Тэтгэлэгт хамрагдах оюутан сурагчдын материалыг 2019 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн дотор хүлээн авч, 8 дугаар сарын 15-нд сонгон шалгаруулж, Сургалтын гэрээг 20-25-ны өдрүүдэд байгуулна. Бүрдүүлсэн материалаа сумын Нутгийн зөвлөлийн төлөөлөгч нартаа хүлээлгэн өгөх юм.

ШИНЭ МЭДЭЭ