2019.09.04
Л.Оюун-Эрдэнэ: Энэ чөтгөрийн тойргийг бид таслах ёстой
УИХ-ын 2019 оны хаврын ээлжит бус чуулганы өнөөдрийн (2019.09.04) нэгдсэн хуралдаанаар Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг үргэлжлүүлж байна.
Төслийн "Ерөнхийлөгчийн эрх мэдэлтэй" - тай холбоотой саналын томьёоллоор санал хураалт явагдаж байна.
УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ
Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн чухал саналуудын нэг гэж би бодож байгаа юм. Тиймээс учраас дахин нэг эргэж хараач ээ гэж хүсэж байгаа юм. Яагаад вэ гэхээр бид ард түмнээс сонгогддог Ерөнхийлөгчтэй. Хоёр дахь удаагаа нэр дэвших эрхээ намаас авахын тулд сонгогдсон Ерөнхийлөгч бүр улс төрждөг. Засгийн газрын ажил руу ордог, Хууль хяналтын байгууллага руу гар ордог. Хоёр дахь удаагаа сонгогдохын төлөө үе үеийн Ерөнхийлөгч, Засгийн газрын тэргүүдтэй муудалцаж, хуул хяналт болон бусад байгууллагуудад нөлөөлж байсан гашуун түүх өнгөрсөн 27 жилийн турш давтагдсан. Дандаа муу хүн сонгогдсон гэж бодохгүй байгаа. Яагаад гэвэл мөрийн хөтөлбөр дэвшүүлдэг учраас заавал Засгийн газрын үйл ажиллагаа руу ордог. Хэлсэн амлалтандаа хүрэхийн төлөө шүүх, АТГ, хууль хяналтын байгууллагад нөлөөлдөг. Энэ чөтгөрийн тойргийг бид таслах ёстой. Тийм учраас насыг нь нэмье, нэг удаа сонгогддог байя гэж байгаа юм. Нэг удаа сонгогдохдоо тэр хүн хийхийг хүссэн зүйлсээ хийгээд л буу, бусдаар дахин сонгогдохын тулд дээрх бүгдийг хийх шаардлагагүй болно.
ШИНЭ МЭДЭЭ
"Шинэ сэргэлтийн бодлого" батлагдлаа
2021.12.30
2022 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлнэ
2021.12.28
Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй
2021.12.23
Монгол улсын Ерөнхий сайдын илгээлт
2021.12.13