МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Ахмадын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд 3300 ахмад оролцлоо
2019.09.30
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ахмадын баярын хүндэтгэлийн арга хэмжээнд 3300 ахмад оролцлоо

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Дорноговь аймгийн Нутгийн зөвлөл, аймгийн Засаг даргын Тамгын газартай хамтран 2019 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Сайншанд сумын Хүүхдийн ордон, болон Замын-Үүд сумын Соёл спортын төвд аймгийн 3300 ахмадын төлөөллийг хамруулан Олон улсын ахмадын эрхийг хамгаалах өдөр, Монголын ахмадын баярын мэндийг хүргэж, хүндэтгэл үзүүлэх баярын арга хэмжээг зохион байгуулж байна.

Хүндэтгэлийн арга хэмжээнд Монгол Улсын Гавьяат Жүжигчин, дуучин Г.Хонгорзул, МУСТА дуучин А.Түмэн-Өлзий, Э.Чулуунчимэг, П.Хан-Уул, мөн Саран Хөхөө театрын дуучид, бүжигчид, уран бүтээлчид оролцлоо.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан ахмадууддаа хандан, "Хойч үе, бидний бахархал болсон ахмадууд минь бие тэнхлүүн, мэлмий тунгалаг, ухаан цэлмэг, амьдрал үйл тань өөдрөг, үр хойч нь жаргалтай, төр түмэндээ түшигтэй хийморь лундаа нь бадарч, буян заяа нь өөдлөн дэлгэрэх болтугай." хэмээн ерөөлөө.

ШИНЭ МЭДЭЭ