2019.10.03

Б.Дэлгэрсайхан: Ерөнхий сайд Дорноговьд ажиллахдаа үүрэг өгсөн ажлыг хэрэгжүүлэхэд анхаарч өгөөч

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн (2019.10.02) хуралдаанаар “Монгол Улсын 2018 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг хийв.

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан

10 сарын 13-нд АНУ-д Монгол улсын саарал жагсаалтад оруулах эсэхийг хэлэлцэх юм байна лээ. Энэ тал дээр Сангийн сайд ямар байр суурьтай байна вэ?  

Хоёрдугаарт Замын-Үүдийн чөлөөт бүстэй холбогдож төвлөрсөн уурын зуух баригдаад олон жил болж байна. Ирэх жил хилийн том боомт ашиглалтад орохоор энэ уурын зуух хүссэн хүсээгүй ажиллана. Тэгэхээр үүний төсвийн улсын төсөвт суулгаж өгөхгүй бол орон нутаг даахааргүй юм байна лээ. 

Гуравдах асуудал бол Сайншанд  Замын- Үүдээс залсан Өргөний 18км зам хэзээ ашиглалтад орох вэ? Ерөнхий сайд Дорноговьд ажиллахдаа үүрэг өгч, Засгийн газрын шийдвэр гарсан шүү дээ. Үүнийг анхаараач. 

Дөрөвдүгээр, Энэ түрээсийн орон сууцыг заавал төр барьж байх ёстой юмуу. Хувь руу шилжүүлсэн зөв биш шүү. Мөн түрээсийн орон сууцыг хөдөө орон нутагт сайн хувиарлаж өгөхгүй бол шилжилт хөдөлгөөн чинь саарахгүй байна шүү дээ.

ШИНЭ МЭДЭЭ