2019.10.11
Гадаад харилцаа

Б.Дэлгэрсайхан: Хил орчмын аялал жуулчлал дээр анхаарч шийдэл гаргаж өгөөч

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.11/ нэгдсэн хуралдаанаар Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотод ЭСЯ нээх тухай УИХ-ын тогтоолын төслийг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан

Бүгд Найрамдах Беларусь Улсын Минск хотод ЭСЯ нээх гэж байгааг зарчимын хувьд дэмжиж байгаа. Өчигдөр хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гадаад яамныхан байгаа дээр асуух зүйлүүд байна. Хил орчмын аялал жуучлал гэж мөн ч их ярьдаг. Замын-Үүд-Эрээнээр жилдээ давхацсан тоогоор Монгол талаас 3 сая орчим зорчигч гардаг бол Эрээний талаас жилдээ 150 мянга орчим зорчигч орж ирдэг байна.

Манайхан Хятадын талд очиж мөнгөө тушааж байгаа. Гэтэл Хятадын талаас наашаа орж ирдэг хүний тоо хил дээр гацаад 2012 оноос хойш эрс багассан. Ядахдаа нэг өдрийн, гурван өдрийн хил орчмын аялал жуулчлалыг зохион байгуулж болохгүй юу? Олон хоног хүлээнэ гэвэл хэн манайд аялж жуучлах вэ? Жуулчид ирнэ гээд байгаа гэтэл онгоцоор ирж байгаа нь маш цөөхөн байна. 

ШИНЭ МЭДЭЭ