Сайншанд суманд бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ажиллагаа боллоо
2019.10.22
Орон нутгийн хөгжил

Сайншанд суманд бүтээн байгуулалтын ажлын нээлтийн ажиллагаа боллоо

УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан сонгогдсон тойргийн ард иргэдийн ая тухтай амьдрах нөхцлийг бүрдүүлэх зорилгоор аймгийн Засаг үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээний дагуу 2017 онд “Их бүтээн байгуулалтын жил”-ийг эхлүүлсэн бөгөөд энэ оны зорилтод жилийн нээлтийн арга хэмжээ өнөөдөр /2019.10.22/ болж байна.

Бүтээн байгуулалтын ажлуудаас Аймгийн удирдлагуудтай хамтран Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах зорилтыг нэн тэргүүнд тусгаж, холбогдох салбарын яамдуудад удаа дараа хүсэлт гаргасны үр дүнд 2017 оны 09-р сараас “Баярс констракшн” ХХК барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, өнөөдөр ашиглалтад орууллаа.

  • Сайншанд суманд 50 ортой төрөх эмнэлэг,
  • 10 ортой хүн эмнэлэг,
  • 320 хүүхдийн бага сургууль,
  • 1000 хүний суудалтай соёл спортын төв,
  • Сайншанд-Хамарын хийд чиглэлийн авто замаас Ханбаянзүрх чиглэлийн 6.85 км хатуу хучилттай авто зам, 6/ Азийн хөгжлийн банкны хөрөнгө оруулалтаар шинэ цэвэрлэх байгууламж,
  • Мандах наран-3 хороолол,
  • Багийн иргэдийн хөгжлийн төв,
  • 4-р багт спортын задгай талбай бүхий "Буянт ухаа” цэцэрлэгт хүрээлэн,
  • Бугат хотын хөрөнгө оруулалтаар 6-р багт хүүхэд залуучуудын талбай,

Сайншанд сумын Хуучин орон сууцны барилгуудын дээвэр, дулаалга, гадна фасадны засвар зэрэг томоохон бүтээн байгуулалтаар зорилтод жил үргэлжилж байна.

Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлгийн барилга угсралтын ажлыг “Мон инж бар”ХХК 2011 онд эхлүүлж, 2012 онд ашиглалтад оруулах байсан боловч 7 жилийн хугацаанд барилгын ажил зогсонги байдалтай байсан.

Аймгийн удирдлагуудтай хамтран Сайншанд сумын 50 ортой төрөх эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах зорилтыг нэн тэргүүнд тусгаж, холбогдох салбарын яамдуудад удаа дараа хүсэлт гаргасны үр дүнд 2017 оны 09-р сараас “Баярс констракшн” ХХК барилгын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж, өнөөдөр ашиглалтад орууллаа.

Арга хэмжээнд аймаг, сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, төлөөлөгчид болон барилгын компанийн удирдлага, тухайн багийн иргэд оролцож байна.

ШИНЭ МЭДЭЭ