МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүдэд үнэлгээ өгөх санал асуулга дууслаа
2019.11.07
Улстөр

УИХ-ын гишүүдэд үнэлгээ өгөх санал асуулга дууслаа

2016 оны УИХ-ын ээлжит сонгуулийн үр дүнд байгуулагдсан одоогийн Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаа 8 сарын дараа дуусгавар болох гэж байна.

Ард түмний итгэлийг хүлээж, төрд төлөөлөн суугаа та бидний сонгосон гишүүд өнгөрсөн хугацаанд хууль батлах, сонгогдсон тойрогтоо хэрхэн ажилласныг дүгнэхээр Vip76.mn цахим хуудас сонгогчид болон экспертүүдийн саналаар УИХ-ын гишүүний хийсэн ажилд үнэлгээ өгөх санал асуулгыг 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрөөс нэг сарын хугацаанд явуулж, 2019 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 00 цагт дууслаа.

Дээрх хугацаанд нийт 5312 иргэн, 250 эксперт санал асуулгад оролцож, үнэлгээ өгсөн байна.

САНАЛ АСУУЛГАТАЙ ЭНД ДАРЖ ТАНИЛЦАНА УУ

Энэхүү санал асуулгын онцлог нь 1 хэрэглэгч 1 удаа санал өгөх эрхтэй. Ингэхдээ өөрийн фэйсбүүк эсвэл твиттер хаягаар нэг удаа нэвтэрч 10-100 хүртэлх оноогоор үнэлсэн юм. Мөн салбартаа олон жил ажилласан эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллийн саналыг 5 иргэний саналтай дүйцүүлэн,  дундаж үнэлгээг тооцлоо. Мэргэжлийн экспертүүд нь салбарын хууль, дүрэм, журмыг сайжруулахад хувь нэмэр оруулсан байдлаар нь УИХ-ын гишүүдэд үнэлгээ өгсөн юм.

Парламентийн гишүүдэд итгэх иргэдийн итгэл суларсан ч тэдний дунд нийгэмд нэн шаардлагатай хууль, эрх зүйн орчныг бүрдүүлэх ажилд чадварлагаар оролцон ажилласан, төр, ард түмэндээ өргөсөн тангарагтаа үнэнч байсан парламентийн гишүүдийг сонгогч олон нийт, мэргэжлийн экспертүүдийн үнэлгээгээр эхний 20-д эрэмбэлэгдсэн байдлаар танилцуулья. 

Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга 

Д.Тогтохсүрэн УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга

Н.Учрал УИХ-ын гишүүн

Б.Баттөмөр УИХ-ын гишүүн

Б.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн

С.Бямбацогт УИХ-ын гишүүн

Л.Мөнхбаатар УИХ-ын гишүүн

Ж.Ганбаатар УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга

С.Чинзориг УИХ-ын гишүүн, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд

Х.Нямбаатар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга

Б.Энх-Амгалан УИХ-ын гишүүн, Зам тээврийн хөгжлийн сайд

Ж.Бат-Эрдэнэ УИХ-ын гишүүн

Б.Дэлгэрсайхан УИХ-ын гишүүн

Ц.Цогзолмаа УИХ-ын гишүүн

Ё.Баатарбилэг УИХ-ын гишүүн, БСШУС-ын сайд

Н.Цэрэнбат УИХ-ын гишүүн, Байгаль орчин, Аялал жуулчлалын сайд

Д.Сумъяабазар УИХ-ын гишүүн, Уул уурхай, Хүнд үйлдвэрийн сайд

Л.Энхболд УИХ-ын гишүүн

Б.Жавхлан УИХ-ын гишүүн

З.Нарантуяа УИХ-ын гишүүн

Vip76.mn сайтын редакцийн зүгээс энэхүү санал асуулгын дүнд тулгуурлан “МОНГОЛ ТӨРИЙН ТҮШЭЭ” сэтгүүлийг хэвлэн гаргах юм.

Vip76.mn сайтын редакциас нийгэмд танигдаж, хүлээн зөвшөөрөгдсөн төрийн түшээдээс эхлээд улс төр, урлаг соёл, бизнес, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаач, багш нарын ярилцлага нийтлэгдэх бөгөөд Монгол төрийн түшээ, УИХ-ын гишүүн гэж ямар хүн байх тухай тэдний байр суурийг хүргэх юм. 

Мөн олон улсын парламентын туршлага, хууль батлах тогтолцооны талаар нийтлэх болно. 

"Монгол төрийн түшээ" сэтгүүл нь 2020 онд болох УИХ-ын ээлжит сонгуулиас өмнө уншигчдын гар дээр очих бөгөөд сонгогчийн боловсролыг нэмэгдүүлэх, УИХ-ын гишүүн гэж ямар хүн байх ёстой тухай цогц ойлголтыг авахад тус болох юм. Ингэснээр Иргэд хариуцлагатай сонголтыг хийх бөгөөд өнөөдөр нийгэмд буй болсон улс төржилтийн хөөсрөл, популизм, мэдээ мэдээллийг шүүн тунгааж хүлээж авахад нэг шатаар ахих боломжтой болно гэж итгэж байна.

ШИНЭ МЭДЭЭ