2019.11.14
Орон нутгийн хөгжил
Сэлэнгэ аймгийн иргэд хөдөлмөрчид төрийн ордонд зочилсоор
УБТЗ-ын Зүүнхараа өртөө, Төмөр замын Нэгдсэн эмнэлэгийн Ахмадууд Төрийн ордон, Чуулганы үйл ажиллагаатай танилцлаа.
Эдгээр Ахмадуудын дунд Ж.Эрдэнэбат гишүүнийг өлгийдөн авсан хүйн ээж Г.Жавзан гуай очсон бөгөөд хүүгийнхээ Монгол Төрийн төлөө зүтгэж буй үйл хэрэгт амжилтыг хүсч, сум орон нутагтаа хийж хэрэгжүүлж байгаа ажлуудад нь талархал илэрхийлж сүүн мялаалга өргөлөө.
НАМЭХ-ны чуулганд оролцож буй Сэлэнгэ аймгийн Төлөөлөгчид УИХ-ын гишүүнтэйгээ уулзаж төрийн ордонтой танилцлаа.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Ахмадын төлөөллийг хүлээн авч УИХ-ын чуулган Төрийн ордонтой танилцууллаа. Нийт ахмадууддаа Эрүүл энх урт удаан наслахыг хүсэн ерөөлөө.
Мандал сумын Залуучууд хүрэлцэн ирж, УИХ-ын чуулган Төрийн ордонтой танилцлаа.
Баянгол сумын Малчид Төрийн ордон, УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцлаа. УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат хүлээн авч уулзаж эрүүл энх, Аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Мандал сумын Улсын Тэргүүний Эко 1-р сургуулийн Б. Буянчимэг багштай 12б ангийн сурагчид Төрийн ордонтой танилцлаа. Ж.Эрдэнэбат гишүүн тэднийг хүлээн авч уулзан Сэлэнгэ сайхан нутгийн Ирээдүй болсон эрхэм дүү нартаа Сурлага урлаг спортын өндөр амжилтыг хүсэн ерөөе хэмээлээ.
Н.Баасанхүү даргатай Зүүнхараа Хот Тохижуулах Газрын ажилтан албан хаагчид Төрийн ордонтой танилцлаа.
Ж.Эрдэнэбат гишүүн тэднийг хүлээн авч уулзан Сум орон нутгийнхаа цэвэр цэмцгэр байдлыг хангахын төлөө үүрийн гэгээгээс үдшийн бүрий хүртэл ажилладаг эрхэм та бүхэнд ажлын амжилт, амьдралын сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Монгол Улсад Атар газар эзэмшсэний түүхт 60 жилийн ойн хүрээнд Сэлэнгэ аймгийн Ерөө сумын тариаланчид Төрийн ордон, УИХ-ын чуулганы үйл ажиллагаатай танилцлаа.
Ж.Эрдэнэбат гишүүн тариаланчдыг хүлээн авч уулзан эрүүл энх аз жаргал хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
ШИНЭ МЭДЭЭ
Төвийн бүсийн оюутнууд саналаа солилцлоо
2024.05.15
Сэлэнгэ аймгийн аваргууд тодорлоо
2024.02.05
Сэлэнгэ аймгийн улсын аваргууд тодорлоо
2024.01.22
Сурагчид төрийн ордонтой танилцлаа
2023.12.28
Иргэдийн төлөөлөл төрийн ордонд зочиллоо
2023.12.11