МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Б.Баттөмөр гишүүн тойрогтоо ажиллаж Цахим- Дархан-2 төслийн үр дүнтэй танилцав
2019.12.30
Орон нутгийн хөгжил

Б.Баттөмөр гишүүн тойрогтоо ажиллаж Цахим- Дархан-2 төслийн үр дүнтэй танилцав

Өнгөрөгч амралтын өдөр буюу 2019 оны 12 дугаар сарын 28-ны өдөр УИХ-ын гишүүн Б.Баттөмөр тойрогтоо ажиллаж эхлээд “Цахим Дархан-2” төслийн гүйцэтгэл, үр дүнг танилцуулах өдөрлөгт оролцов.

Дархан-Уул аймгийн Дархан сумын 4-9 дүгээр багийн төрийн болон ААНБ, хэрэглэгчдийг “Өргөн зурвасын өндөр хурдны интернет”-ийн сүлжээ, шилэн кабелийн нэгдсэн сүлжээнд холбох “Цахим Дархан-2” төсөл амжилттай хэрэгжлээ.

Өдөрлөгт Дархан сумын 4-9 дүгээр багийн төрийн болон ААНБ, иргэдийн төлөөлөл, тус багаас сонгогдсон аймаг, сумын ИТХ-ын төлөөлөгчид оролцлоо.

Цахим Дархан төслийг санаачлагч нь Улсын их хурлын гишүүн Б.Баттөмөр бөгөөд төслийг хэрэгжүүлэгчээр Монголын Цахилгаан холбоо ХК, Төслийн гүйцэтгэгчээр Дархан-Уул аймгийн Холбооны газар ажилласан байна.

2017-2018 онд хэрэгжүүлсэн “Цахим Дархан-1” төслийн хүрээнд хэрэглэгчдийг өндөр хурдны шилэн кабелийн үйлчилгээнд холбох ажлыг хийж гүйцэтгэсэн бол 2019 онд хэрэгжүүлсэн “Цахим Дархан-2” төслийн хүрээнд хэрэглэгчдийг өргөн зурвасын өндөр хурдны интернетийн үйлчилгээнд холбосон байна. Ингэснээр Дархан сумын 4-9 дүгээр багуудад өнөөдрийн байдлаар нийт 6ш WIFI /Access point/ төхөөрөмж байрлуулж, хэрэглэгчдэд WIFI картаар үйлчилгээ үзүүлж байна. 60 гаруй хэрэглэгчдэд доорх картуудыг ашиглан интернетэд хэрэглээ хязгааргүй холбогджээ.

Мөн 2019 онд Дархан сумын 4, 6, 7, 8, 9 дүгээр багийн нутаг дэвсгэрийн гудамж талбайг камержуулах ажлыг Тотал технологи” ХХК улсын төсвийн 300 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар хийж гүйцэтгэсэн тухай аймгийн Цагдаагийн газраас танилцууллаа.

Ийнхүү техникийн нөхцөл боломж тааруу багуудад үйл ажиллагаа явуулж буй төрийн болон бизнесийн байгууллага, хувь хэрэглэгчдийг өргөн зурвасын өндөр хурдны WIFI Сүлжээнд холбож, интернетийн хурдыг сайжруулж хэрэгцээ шаардлагыг хангасанд болон камержуулж иргэдийн аюулгүй амьдрах нөхцөлийг бүрдүүлсэнд тус багийн иргэд талархалтай байлаа.

Өдөрлөгийн үеэр WIFI картууд болон суурин утас, интернет хосолсон өрхийн хэрэглээний багцуудыг танилцуулж, байнгын хэрэглэгчдээ МЦХ ХК-ийн гарын бэлгээр урамшуулсан юм.

Дараа нь Дархан сумын 1, 12, 15, 16, 18 дугаар сургуулийн 4-6 ангийн 200 хүүхэд суралцан төгссөн "Улаан бэрс" шатрын клубын нийт төгсөгч нарын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа.

Улсын Их Хурлын гишүүн Б.Баттөмөрийн санаачилгаар хүүхэд багачуудын хөгжлийг дэмжих, шатрын анхан шатны мэдлэг олгох зорилогтой "Улаан бэрс" шатрын клубыг 2018 онд байгуулсан.

Клубын төгсөгч нарын дунд зохион байгуулсан клубын аварга шалгаруулах тэмцээнд нийт 104 хүүхэд оролцлоо.

  • 1-р байранд 15 сургуулийн 4а ангийн сурагч Ц.Хүрэлхүү,
  • 2-р байранд 16 сургуулийн 5а ангийн сурагч Д.Алтаншагай,
  • 3-р байранд 16 сургуулийн 5а ангийн сурагч Б.Хосбаяр, 9-р сургуулийн 3е ангийн сургач Д.Тулга нар тус тус шалгарлаа.

Нийт хүүхэд багачууддаа шинэ жилийн мэнд хүргэн, оюуны спортын өндөр амжилт хүслээ.

ШИНЭ МЭДЭЭ