2020.06.10
Улстөр

Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигчид Зүүнбүрэн сумын иргэд сонгогчидтой уулзлаа

УИХ-ын 13 тойрог Сэлэнгэ аймагт МАН-аас нэр дэвшигч Жаргалтулгын Эрдэнэбат, Чинбатын Ундрам, Дамдинсүрэнгийн Өнөрболор нар Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын иргэд сонгогчидтой уулзалт хийж байна. Мөн сумын иргэдийн санал сэтгэгдлийг сонсохын зэрэгцээ иргэдийн тодруулсан асуултад хариулж байна.

Зүүнбүрэн сум нь Жаргалант, Бэлчир, Мангирт гэсэн гурван багтай, нийт 120 949 га талбай нутаг дэвсгэртэй, газар тариалан, мал аж ахуй зонхилсон сум бөгөөд 800 гаруй өрхийн 2800 гаруй иргэнтэй юм. 

УИХ-ын гишүүн, Ерөнхий сайд асан Жаргалтулгын Эрдэнэбат: 

-2016 оны сонгуулиар бид олонх болж, намынхаа журмын нөхдийн дэмжлэгтэйгээр миний бие Монгол улсын 29 дэх Ерөнхий сайдаар томилогдсон. .

Монгол улсын эдийн засаг ухаангүй, сэхээний тасагт дусал залгуулаад хэвтэж байгаа өвчтөнтэй адил болжээ гэж би та бүхэндээ хэлж байсан. Ийм нөхцөл байдалтай бид тулгарсан учир, бүх сайд нараа маш хариуцлагатай ажиллахыг шаардсан. Тэд маань ч маш сайн ажилласны үр дүнд бид чамлахааргүй үр дүнг үзүүлж чадсан. Намайг ажлаа авахад -1.2 хувийн бууралттай байсан эдийн засгийг ажлаа хүлээлгэж өгөхдөө +5.3 хувийн өсөлттэй эдийн засаг болгосон.

Манай нам “2050 хөгжлийн хөтөлбөр” боловсруулсан бөгөөд өмнөх бүх Засгийн газруудын хийж байсан мөрийн хөтөлбөрийг нийлүүлэн нэг томоохон хөтөлбөр болгон гаргаж чадсан. Цаашдаа, . Үр дүнгийн үзээгүй тохиолдолд дараагийн шинэ Засаг гараад дахиад шинэ юм сэдэж эхлүүлэх магадлалтай юм.

Өнөөдөр ардчилсан зах зээл эхэлснээс хойш Монгол улсын ерөнхий сайдуудын ажилласан хугацааг тооцвол нэг Ерөнхий сайд дунджаар 1,4 жил л ажилласан байна. Энэ нь . Тэгэхээр цаашдаа төр засгийг тогтвортой байлгах, хийж чадаж байгаа хүмүүсийг дэмжих бодлогыг ард иргэд сонгогчид маань биелүүлж өгөөч ээ гэж хүсмээр байна.

МУИС-ийн дэд захирал, доктор Чинбатын Ундрам:

-. Залуучууд болон оюутнууд, хүүхдүүд, ахмад, эмэгтэйчүүд, мөн түүнчлэн макро, микро эдийн засгийн асуудлууд, тогтвортой засаглал, шударга ёс гээд бүх асуудал цогцоор тусаж чадсан.

Мөн, МАН 99 жилийн түүхтэй нам ч гэсэн цус сэлбэж залуучууддаа боломж олгож байгаа гэдгээ энэ 76 нэр дэвшигчээрээ харуулж байна. . Иймээс манай намаас манай баг хамт олныг илгээсэн байна.

Ерөнхий сайдын зөвлөх Дамдинсүрэнгийн Өнөрболор: 

-Сэлэнгэ нутгаа таван бүсэд хуваагаад хөгжүүлэх боломж байна. Өнөөдөр бид хэдий болтол 500 төгрөг ч хүрэхгүй ноос нэхийгээ хаягдал болгон хаях вэ. Өнөөдөр бид 200 төгрөгөөр тарьсан тариалан ногоогоо 200 ч хүрэхгүй төгрөгөөр зараад яах юм бэ. . Энэ чиг баримжаа манлайлал дээр миний бие хүчин чармайж, хөтөлбөрийг хөрсөн дээр бууж хэрэгжих тал дээр ажиллахаа илэрхийлж байна.

ШИНЭ МЭДЭЭ