МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Зээлийн хүүг 4 жилд 4 нэгж хувиар бууруулна
2020.09.08
Эдийн засаг, Худалдаа

Зээлийн хүүг 4 жилд 4 нэгж хувиар бууруулна

Монгол Улсад банкны зээлийн хүү өндөр байгааг сүүлийн 20-иод жил хэлэлцэж, бодлогын түвшинд зээлийн хүүг бууруулах чиглэлээр тусгай хөтөлбөр баталж хэрэгжүүлсэн боловч мэдэгдэхүйц үр дүн гараагүй л байна. Иргэд, аж ахуй нэгжүүдэд хамгийн их дарамт болж байгаа зүйл нь ч зээлийн хүү юм. Сүүлийн жилүүдэд банкны салбарын зээлийн хүү 4 нэгж хувиар тогтвортой буурч 2020 оны 6 дугаар сарын эцсийн байдлаар дундаж хүү жилийн 16,3% болсон ч зээлийн хүү аж ахуй нэгж, иргэний санхүүжилтийн тулгамдсан асуудлын нэг хэвээрээ байна.

Дэлхий нийт цар тахлын үед эдийн засгаа хамгаалж, иргэд, аж ахуй нэгжээ дэмжих зорилгоор тодорхой алхамуудыг хийж байгаа бөгөөд манай улс ч зээлийн хүүгийн дарамтаас аажимаар чөлөөлөх стратеги боловсруулан, УИХ-ын ээлжит бус чуулганаар батлаад байна.

УИХ-ын эдийн засаг, банк санхүүгийн салбартаа урдаа барих гишүүд Б.Баттөмөр, Г.Амартүвшин, Х.Булгантуяа, Ч.Ундрам нар хамтран “Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан юм.

Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлын уед санхүү, эдийн засгийн тогтвортой байдлыг хангах, эрсдэлээс урьдчилан сэргийлэх, төрийн уйлчилгээнд цахим шилжилт хийх apгa хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2020 оны 32 дугаар тогтоолоор банкны зээлийн xүү болон зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах чиглэлээр apгa хэмжээ авахаар заасны дагуу Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын зорилтыг хангахад зээлийн xүүг бууруулах нэн шаардлагатай байгаа тул төрийн бодлогын тэргүүлэх чиглэл, хэрэгжүүлэх apгa хэмжээ, холбогдох байгууллагын чиг үүрэг, хамтын ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлох зорилгоор энэхүү тогтоолын төслийг боловсруулсан байна.

3ax зээлийн зарчмаар тогтож байгаа зээлийн хүүнд зөвхөн банк, санхүүгийн байгууллагуудын шийдвэрээс үл хамаарах суурь инфляц, улсын дотоодын нийт хуримтлалын хэмжээ, гадаад валютын нөөц, эрсдэл, санхүүгийн салбарын хөгжил, олон улсын захтай холбогдсон байдал, хууль эрх зүйн орчин, макро орчны тогтвортой байдал, банкны харилцагчийн зан төлөв зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг бөгөөд судалгаагаар банкны зээлийн хүүний бүтцийг үзвэл татан төвлөрүүлсэн эх үүсвэрийн зардал 60 орчим хувь (9.8 нэгж хувь), үйл ажиллагааны зардал 17 хувь (2.8 нэгж хувь), зээлийн эрсдэлийн зардал 11 хувь (1.8 нэгж хувь), банкны ашиг болон бусад зардал 12 хувь (1.9 нэгж хувь) тус тус эзэлж байна. Зээлийн xүүг бүрдүүлж байгаа дээрх хүчин зүйлсийн  нөлөөллийг  бууруулах  нь дан ганц  төрийн болон  хувийн  хэвшлийн үйл ажиллагаа 6yc улс орны caнxүү эдийн засаг, хууль эрх зүй зэрэг бүхий л салбар, байгууллагын оролцоо, чиг үүргийн уялдаа, хамтын ажиллагааг бүрдүүлсний үндсэн дээр шийдвэрлэх асуудал юм.

ЗЭЭЛИЙН ХҮҮГ БУУРУУЛАХ СТРАТЕГИ
 

Эх үүсвэрийн зардал 

62%


Үйл ажиллагааны зардал 

15%


Эрсдэлийн зардал 

11%


 Засгийн газар 
  • Төсвийн тогтвортой байдлыг хангах
  • Гадаад валютын орох урсгалыг нэмэгдүүлэх
  • Экспортыг нэмэгдүүлэх
 
  • Зээл төлөх хөшүүрэг нэмэгдүүлэх
 Монголбанк 
  • ОУБ-уудтай хамтран ажиллах
  • Алтны хөтөлбөр хэрэгжүүлэх
  • Инфляцыг зорилтот түвшинд хадгалах
  • УУ-н салбарыг дэмжих санхүүжилт бий болгох
  • Зээлийн эх үүсвэрийн хэмжээг нэмэгдүүлэх
  • Ханшийн эрсдлийг бууруулах
  • Банкны салбарын өрсөлдөөнийг дэмжих
  • Технологийн дэвшлийг  нэвтрүүлэх
  • Төрөөс авдаг шимтгэл хураамжийг бууруулах
  • Банкны засаглалыг сайжруулах
  • Эрсдэл даах чадварыг нэмэгдүүлэх
 Монголын банкны холбоо 
  • Өөрийн нэгдсэн сүлжээнд тулгуурласан санхүүжилтийн бүтээгдэхүүн бий болгох
  • Хөдлөх хөрөнгө барьцаалсан зээлийг нэмэгдүүлэх
  • ЖДҮ-д тохирсон санхүүгийн бүтээгдэхүүн нэмэгдүүлэх
  • АТМ, ПОС машины нэгдсэн стандарт
  • Олон нийтийн санхүүгийн боловсролыг нэмэгдүүлэх

Зээлийн хүү бууруулах стратегийн тогтоолын төсөлд зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх, зээлийн эрсдэл, зардлыг бууруулах, зээлийн гэрээ, хэлцэлд оролцогчдын шаардах эрх баталгаажуулах, үүргийн гүйцэтгэлийг шуурхай хангах, банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааны зардлыг бууруулах чиглэлээр авах apгa хэмжээг нарийвчлан тусгасан болно.

Эдгээр apгa хэмжээнд Засгийн газар, Төв банк, Санхүүгийн зохицуулах хорооны бүрэн эрхийн хүрээнд хэрэгжүүлэх үйл ажиллагааг тусгайлан  зааснаас  гадна санхүүгийн урт хугацаатай тогтвортой эх үүсвэрийг бүрдүүлэх нөхцөл, шаардлагыг шинээр хуульчлан тогтоох зэрэг хууль, эрх зуйн шинэчлэлийн санал боловсруулах чиг үүргийг багтаажээ. Тогтоолын төслийг баталж, хэрэгжүүлснээр санхүүгийн эх үүсвэр нэмэгдэн, хүү буурах макро орчин бүрдэж, санхүүгийн зах зээлийн хөгжил, хууль эрх зүйн орчин, банкны эрсдэл даах чадвар, засаглал, үр ашигт байдал сайжирч, зээлдүүлэгчийн эрх баталгаажин, зээлийн гэрээнд заасан талуудын үүргийн гүйцэтгэл хангагдах суурь нөхцөл бүрдэх ач холбогдолтой юм.

ЗЭЭЛИЙН ХҮҮГ 4 ЖИЛД 4 НЭГЖЭЭР БУУРУУЛАХ СТРАТЕГИ

Зээлийн хүүг бууруулах стратеги нь 4 үндсэн чиглэлд нийт 47 арга хэмжээг хэрэгжүүлнэ.

  1. Зээлийн эх үүсвэрийн зардлыг бууруулах макро эдийн засгийн тогтвортой орчин бүрдүүлэх, төсвийн сахилга батыг хангах, макро бодлогын уялдааг сайжруулах
  2. Зээлийн эрсдлийн зардлыг бууруулах
  3. Банкны үйл ажиллагааны зардлыг бууруулах
  4. Хөрөнгийн захыг хөгжүүлэх, өрсөлдөөнийг бий болгож санхүүжилтийн зардлыг бууруулах юм.

Стратегийн хүрээнд хэрэгжүүлэх нийт 47 арга хэмжээний 38 буюу 80% нь банкууд дотоодоосоо илүү макро эдийн засаг буюу гадаад хүчин зүйлсийн нөлөөллийг бууруулах чиглэлд анхаарч боловсруулжээ. Учир нь зээлийн хүүг бүрдүүлж буй эх үүсвэрийн зардлыг бууруулахад банкны оролцоо байхгүй. Харин макро орчин өндөр нөлөөтэй гэж үзэж байгаа юм.

Зээлийн хүүг бууруулах стратегид Монголын банкны холбоо оролцох үндэс бүрдсэн бөгөөд нэгдсэн сүлжээний дэд бүтцээ үнэгүй ашиглах гэх мэт зардлуудыг бууруулах чиглэлд ажиллах юм байна.

Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар

“Нийт банкны салбарын зардал буюу зээлийн хүүг бүрдүүлж байгаа эх үүсвэрийн 62% нь гадаад хүчин зүйлстэй холбоотой. Үүнийг бууруулахад гол анхаарал хандуулах ёстой юм. Түүнчлэн банкны өөрийн зардлаа бууруулах чиглэлд тодорхой ажлууд хийж байна. Ингэхдээ өрсөлдөөний зарчмаар зардалаа бууруулах сонирхолтой байдаг. Хэн зардлаа бууруулж чадна. Тэр банк урт хугацаанд тогтвортой сайн ажиллана. Өөрсдөө зардлаа бууруулах боломжгүй, дундаа хэрэглэж болох дэд бүтцийг Монголын банкны холбоо бий болгоод банкуудынхаа өмнө түүчээлэн явах ажлыг тусгасан байгаа.

Сүүлийн жилүүдэд банкны зээлийн хүү 4 нэгж хувиар буураад явж байсан. Гэтэл энэхүү стратегид 4 жилд 4 нэгж хувиар бууруулна гэдэг зорилт тавьж байгаа. Зарим хүмүүс үүнийг зах зээлийн зарчмаар буурч байгаа зүйл ирэх 4 жил арга хэмжээ аваагүй байсан ч 4 нэгж хувиар буурна гэж ойлгоод байна. Гэтэл өмнөх манай улсын макро эдийн засаг өсөлттэй, инфляц нам дор түвшинд буурсан, экспортын орлого сайн, гадаад валютын нөөц 4 тэрбум ам.долларт хүрсэн, Засгийн газрын өрийн бүтэц өөрчлөгдсөн гэх мэт ажлууд хийгдэж орчин таатай байсан. Үүний нөлөөнд 4 нэгж хувь буурсан. Гэтэл өнөөдөр макро эдийн засаг буурсан, экспорт буурсан, төлбөрийн тэнцэл алдагдалтай, цар тахлын нөхцөл байдал хэдэн жил үргэлжлэх нь тодорхойгүй нөхцөлд макро эдийн засгаа тогтвортой байлгаж, зээлийн хүүг 4 нэгж хувиар бууруулах вэ гэдэг бодлогын маш нарийн төлөвлөлт болсон.”

ШИНЭ МЭДЭЭ