![Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И бараалхав](https://vip76.mn/media/news/original/2020/09/17/c20ad4d76fe97759aa27a0c99bff6710.jpg)
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И бараалхав
Гадаад харилцааны сайд Н.Энхтайваны урилгаар Монгол Улсад албан айлчлал хийж байгаа БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И 2020 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд бараалхаж, Монгол Улс, БНХАУ-ын харилцаа, хамтын ажиллагаа болон бүс нутаг, олон улсын хамтын ажиллагааны асуудлуудаар санал солилцов. Монгол Улс, БНХАУ-ын хоорондын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэх, улс төрийн итгэлцэл, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, бүхий л салбарын хамтын ажиллагааг урагшлуулах, эдийн засгийн томоохон төслүүдийг идэвхжүүлэхээр тогтов гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.
ШИНЭ МЭДЭЭ
![](https://vip76.mn/media/news/106x106/2021/01/15/c57b25d7de78bf13eba4bcac5f33eadb.jpeg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2021/01/15/1acaf3363e5334daa246ff19ede79340.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2021/01/06/979d472a84804b9f647bc185a877a8b5.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2020/12/24/6f4922f45568161a8cdf4ad2299f6d23.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2020/12/17/70652778a7190787d54446cbce2593bb.jpg)
![](http://img.youtube.com/vi/B-6y_Dd9Wf8/hqdefault.jpg)