![44 айлын орон сууцыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчлахыг зөвшөөрөв](https://vip76.mn/media/news/original/2020/10/14/33e75ff09dd601bbe69f351039152189.jpg)
2020.10.14
Эдийн засаг, Худалдаа
44 айлын орон сууцыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчлахыг зөвшөөрөв
Засгийн газрын өнөөдийн /2020.10.14/-ны хуралдаанаар дараах шийдвэрийг гаргалаа.
ОХУ-аас Монгол Улсын өмчлөлд шилжиж ирсэн БГД-ийн дөрөвдүгээр хорооны нутагт байрлах 17 дугаар байр, БЗД-ийн дөрөвдүгээр хорооны 11, 12, 13 дугаар байр, тавдугаар хороонд байрлах нэг, долоодугаар байр, Дархан-Уул аймгийн Дархан сумын дөрөвдүгээр багт байх гурав, дөрөвдүгээр байрны нийт 44 айлын орон сууцыг оршин суугчдад нь үнэ төлбөргүй хувьчлахыг зөвшөөрөв.
Ингэснээр ОХУ-аас шилжүүлж авсан найман байрны 549 айлын орон сууцыг оршин суугчдад нь хүлээлгэн өгч дуусч байна.
ШИНЭ МЭДЭЭ
![](https://vip76.mn/media/news/106x106/2021/01/15/c57b25d7de78bf13eba4bcac5f33eadb.jpeg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2021/01/15/1acaf3363e5334daa246ff19ede79340.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2021/01/06/979d472a84804b9f647bc185a877a8b5.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2020/12/24/6f4922f45568161a8cdf4ad2299f6d23.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2020/12/17/70652778a7190787d54446cbce2593bb.jpg)
![](http://img.youtube.com/vi/B-6y_Dd9Wf8/hqdefault.jpg)