Х.Нямбаатар: УИХ-ын чуулганаар хэлэлцэх асуудлын стратеги чиглэлийг анхаарах хэрэгтэй
Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 7 гишүүн 2020.10.01-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэхийн талаар хэлэлцэж байна.
УИХ-ЫН ГИШҮҮН Х.Нямбаатар саналаа хэллээ:
"Дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эрхийг зөвхөн парламентад өөрт нь хадгалуулах хэрэгтэй байна.Энэ нь дэлхийн бусад улс орнуудын нийт жишиг, парламент өөрсдөө дотоод дэгээ өөрсдөө хэлэлцэж тогтдог. Болохгүй байгаа зүйлээ өөрсдөө өөрчилдөг байх. Цаашид төрийн байгуулалтын байнгын хороо даргын зөвлөл гэдэг бүтэц хоёрыг өөрчлөх шаардлагатай байна. Дэгийн байнгын хороо гэдэг бол өнөөдрийнх шиг дотогшоо чиглэсэн асуудлаа өөрсдөө шийддэг. Гадагшаа чиглэсэн төрийн институц, бүтэц томилгоотой асуудлаа тусдаа байнгын хороогоор шийддэг байхгүй бол одоо энэ байнгын хороо аль алийг нь шийдээд байна.
Даргийн зөвлөл гэдэг дээр долоо долоо хоногоор парламентын хэлэлцэх асуудлын төлөвлөгөө, жагсаалтыг баталдаг тусдаа бүтэц ороод ирсэн. Дэгийн байнгын хороотой болвол хэлэлцэх асуудлаа бүтэн сараар нь төлөвлөдөг болъё.
Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэсэн ажиллагааг парламент дээр хэлэлцэх дэг их бүрхэг ойлгомжгүй байна. Үндсэн хууль зөрчсөн гэдэг санал дүгнэлттэй холбогдуулж байнгын хороон дээр тодорхой ярьснаар байнгын хороо цэцийн дүгнэлтийг хэрхэхээ шийдэж байж чуулган руу орох. Үндсэн хуулийн цэц үндсэн хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлтийг шууд чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэхдээ асуулт асууж, хариулдаг болгох үе шатыг оруулж ирэх шаардлага байна".