МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2020.12.02
Хүний эрх

Б.Баярсайхан: Ажлын байрны бэлгийн дарамтын асуудлыг хуульд хэрхэн томъёолж байна вэ?

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн /2020.12.02/ хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийн төлөв байдал, жендэрийн ялгаварлан гадуурхалттай холбоотой гомдлын хянан шийдвэрлэлтийн талаарх Хүний эрхийн үндэсний комиссын илтгэлийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан асуулт асуулаа:

"Орон нутагт жендэрийн ойлголтыг нэмэгдүүлэх тал дээр хүний нөөцийг нэмэхгүйгээр шинэ залуу гишүүд өөр ямар  гарц шийдэлтэй байна вэ?

Ажлын байрны бэлгийн дарамт гэсэн зүйл заалт дээр яаж томъёолж оруулж ирвэл цаашаа илүү үр дүнтэй хууль болох вэ гэдэг тал дээр бэлдсэн, оруулж байгаа санал байна уу? Хөдөлмөрийн тухай хуулийн ажлын хэсэг дээр ажиллаж байгаа дэд ажлын хэсэг аль хэдийн хуулийн төслийг томъёолоод оруулаад ирчихсэн. Өнөөдөр ажлын хэсэг үүн дээр ажиллаж байгаа. Тэгэхээр үүн дээр сайн шийдэл, томъёолол байна уу?

УИХ-ын хүчирхийллийн эсрэг лобби бүлэг ажиллаж байгаа. Жендэрийн үндэсний хорооноос Бүх төрлийн хүчирхийллийг эсэргүүцье гэсэн 16 хоногийн аян явж байна. Тэгэхээр сошиалыг ашиглан ямар ажил та бүхэн хийж байна вэ?"

Түүний асуултанд Хүний эрхийн Үндэсний комиссын төлөөлөл хариуллаа.

2020 онд ХЭҮК-оос 21 аймагт энэ хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх судалгааны ажил хийгдээд явж байна. 2019 оны илтгэлд энэ хангалтгүй байна гэсэн дүр зураг гардаг. Ер нь бол 50 хувь хүрэхгүй хэрэгжилт явагдаж байна.

Хүний нөөцийн асуудал орон нутагт яагаад чухал байна вэ гэхээродоогоор эрүүл мэндийн байгууллага, хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн ажил үүргийнхээ хүрээнд хавсран гүйцэтгэж байгаа. Ажил үүргийнхээ хажуугаар гүйцэтгэх нь ийшээ анхаарал хандуулах цаг зав, бололцоо байдаггүй. Ерөнхийдөө дээрээс өгсөн чиглэлд хариу өгөх байдлаар өнгөрөөгөөд явдаг асуудал байна. Бид ХҮЭК-ийн орон нутгийн ажилтанууд үндсэн нэг чиглэлийн, Жендэрийн  хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангахад нөлөөлж ажиллах чиглэл өгч, сургалт хийсэн. 

ШИНЭ МЭДЭЭ