https 178
Эрдэнэт хотын ахмадуудад тэргэнцэр хандивлалаа
2019.12.05
Орон нутгийн хөгжил

Эрдэнэт хотын ахмадуудад тэргэнцэр хандивлалаа

Бат-Өлзийн Бат-Эрдэнийн хүсэлтээр 12 сарын 1-ны өдөр Япон улсын "КИТОНАХАЙ" нийгмийн халамжийн корпораци Эрдэнэт хотын ахмадуудад тэргэнцэр хандивлалаа.

Эхний ээлжид тэргэнцэр хэрэглэх нэн шаардлагатай болсон 65-н өндөр настанд тэргэнцрээ хүлээлгэн өгсөн юм. Өнгөрсөн сард 35 тэргэнцэр хандивлаж байснаар ийнхүү нийт 100 тэргэнцэрийг хандивлажээ. Түүнчлэн тэдний нийгмийн асуудлыг өөрсдийн боломжинд тулгуурлан "Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн"-ээр дамжуулан хамтран ажиллах арга замыг судлахаар тус корпорацийн захирал Масасмичи Кома өөрийн биеэр Эрдэнэт хотноо ажилласан байна.

Монгол улс ард түмэнээ сурахад, эрүүл байхад, хөдөлмөрлөхөд, хөгжихөд, аюулгүй амьдрахад зориулсан төрийн бодлого, хуулийн зохицуулалттай хэдий ч амьдралд хэрэгжиж байгаа нь хэд бол. Харин Япон Улс нь нийгмийн халамж, хүндээ зориулсан хуулийн бодлого, хүн амьдрахад хамгийн таатай нөхцөлийг бүрдүүлсэн, хүнээ дээдэлдэг улс гэдгээрээ дэлхийд дээгүүрт бичигддэг. Энэ улсын туршлага, хэрэгжүүлсэн хөтөлбөр, арга барилаас суралцаж, авч хэрэгжүүлэх олон санаанууд бий гэдэгт итгэлтэй байна.

Улс орондоо залуу нас, халуун сэтгэлээ зориулсан ахмад үеэ бид хэзээ ч мартаж болохгүй. Аливаа зүйлийг урьдчилж харан түрүүлж хөдлөх нь Төрийн эрх барьж буй эрхэм түшээдийн ажил хэдий ч Эрдэнэтчүүд бид түрүүлж сэтгэж, түрүүлж бүтээж өөрсдийн байгаа боломжинд тулгуурлан үлгэрлэх хэрэгтэй мэт. Бид ахмадуудаа хэрхэн аз жаргалтай байлгах вэ, тэдэнд чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх нөхцөлийг яаж бүрдүүлэх вэ, асаргаанд орсон ахмадуудаа хөл дээр нь босгож, яавал эрүүл чөлөөтэй алхадаг болгох вэ, тэдэнд амьдрах урам зориг яаж төрүүлэх вэ гэх олон асуултын хариултын нэгийг ч болов өгөхийг зорьж байна.

Үүгээр зогсохгүй ахмадуудад үйлчлэх, тэдэнд туслах залуучуудыг Японд мэргэшүүлэх ажлыг ч зохион байгууллаа. Энэ тухай эргэн мэдээлэх болно.

Гэрэлтэй ирээдүйг өнөөдрөөс бүтээцгээе. ГЭРЭЛТЭЙ ЭРДЭНЭТ хөтөлбөр үргэлжилж байна.

ШИНЭ МЭДЭЭ