2019.08.20
Боловсрол, Соёл, спорт, залуучууд
"Нэг цэрэг, Нэг ном" номын санжуулах төсөл хэрэгжинэ
Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачлагаар өнгөрсөн 5-р сард Ерөнхий боловсролын сургуулиудад АНУ-ын Охояа мужын Ротари клубтэй хамтран 2000 гаруй 30 орчим сая төгрөгний үнэ бүхий Англи хэл дээрх номыг хандивлаж байсан билээ.
Энэ удаад автоспорт сонирхогч XBoost клубтэй хамтран цэргүүдэд номын бэлэг барихаар шийджээ. Цэргийн ангийн номын санд сонгодог, уран зохиолын номнууд ховор байдаг ба ихэвчлэн сурган хүмүүжүүлэх номнууд байдаг аж. Тиймээс 9 сарын 5-ны өдөр "Нэг цэрэг, нэг ном" аяныг зохион байгуулж цэргийн ангиудад нийтдээ 330 орчим номыг Бат-Өлзийн Бат-Эрдэнийн номын сангаас хандивлахаар болжээ.
Мөн энэ үеэр V сургуулийн Солонгос хэлний тэнхимд Сөүл хотын дарга Пак вонсүний бэлэглэсэн 300 гаруй Солонгос хэл дээрх номыг бэлэглэх аж.
ШИНЭ МЭДЭЭ
"ХЭЛСЭН БОЛ ХИЙНЭ" комик ном мэндэллээ
2019.12.31
Залуу гэр бүлийг дэмжиж түлээгээр хангалаа
2019.12.24
#ББ: Хэлсэн бол хийдэг (Комик ном)
2019.12.01
Тэтгэлэгт хөтөлбөрт 81 сурагч оролцлоо
2019.11.25
Дэлхийн хөгжил эмэгтэйчүүдэд тулгуурлана
2019.10.29
11 метр урт номын санг хийж бэлэглэлээ.
2019.09.12