МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Дэлхийн хөгжил эмэгтэйчүүдэд тулгуурлана
2019.10.29
Орон нутгийн хөгжил

Дэлхийн хөгжил эмэгтэйчүүдэд тулгуурлана

Энэ үг зүгээр ч нэг гарчихаагүй. Сүүлийн жилүүдэд салбар бүрт эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэж, тухайн салбар бүрээ тогтвортой, хөгжилд түүчээлж байна.

Урлаг, спорт, улс төр, бизнес, эдийн засгийн гээд голлох салбаруудад эмэгтэйчүүдийн оролцоотойгоор өсөн дэвшиж байна. Монгол улсад ч мөн адил салбар бүрт манлайлж, үлгэрлэл болсон эмэгтэйчүүд олон. Үүний нэг нь олон улсын сэтгүүлч, Австралийн Rack Corp-н PR захирал, OOGII брэндийн үүсгэн байгуулагч О.Оюунцэцэг юм. Тэрээр өөрийн амжилтын түүх, туршлагаа Эрдэнэтийн залуустай хуваалцахаар ирэх гэж байна.

Энгийн нэгэн монгол эмэгтэй Австрали улсад ямар зорилго тээн очиж, хэрхэн амжилтанд хүрсэнийг, түүний хүсч мөрөөдсөн амжилт энэ мөн болов уу, цаашид юуг төлөвлөж юуг харж байгаа бол. Хэдийгээр Оогий сошиалд идэвхитэй байж, өөрийн амьдрал, үзсэн сурсан бүхнээ харамгүй хуваалцдаг ч нэгэн танхимд халуун яриа өрнүүлэхэд бидэнд юуг ярих бол, ямар боломж, гарц байдгийг хэлэх бол гэдгийг тэсэн ядан хүлээнэ. Эрдэнэтийнхэн бусад аймгийн залуустай харьцуулахад мэдээллийг түргэн шуурхай авдаг ч бид Улаанбаатар, дэлхийн залуустай хөл нийлүүлэхийг хүснэ. Тиймээс Oogii-оор дамжуулан Бат-Өлзийн Бат-Эрдэнэ Эрдэнэтийн залуусд ямар боломжийг өгөхийг зорьж байгаа бол. Асуултын хариуг 11 сарын 24-нд мэдэцгээе.

Энэхүү үйл ажиллагааг Эрдэнэт хотын "Сайхан бүсгүй" групп хамтран зохион байгуулах юм байна.

"ГЭРЭЛТЭЙ ЭРДЭНЭТ" ХӨТӨЛБӨР ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

ШИНЭ МЭДЭЭ