МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БНСУ-д Төрийн албан хаагчдыг туршлага судлуулах хөтөлбөр зарлагдлаа
2019.07.01
Орон нутгийн хөгжил

БНСУ-д Төрийн албан хаагчдыг туршлага судлуулах хөтөлбөр зарлагдлаа

БАТ-ӨЛЗИЙН БАТ-ЭРДЭНИЙН САНААЧИЛГААР "ГЭРЭЛТЭЙ ЭРДЭНЭТ" ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ТӨРИЙН БАЙГУУЛЛАГЫН АЛБАН ХААГЧИЙН ЭССЕ БИЧЛЭГИЙН УРАЛДААНЫ УДИРДАМЖ

2019.05.20-2019.06.20

НЭГ. УРАЛДААНЫ ЗОРИЛГО:

Орхон аймаг, Эрдэнэт хотод ажиллаж буй төрийн албан хаагчийн чадвар, чадамжийг сайжруулах, иргэдтэй ил тод, хариуцлагатай, зөв харилцах тогтолцоог бий болгох, бичих, бодох, сэтгэлгээний цар хүрээг тогтоох, цаашлаад Төрийн албаны шалгалтанд ЭССЕ бичлэгийн шалгалтыг нэвтрүүлдэг болгох.

Хоёр. Уралдааны зорилт:

Орхон аймаг, Эрдэнэт хотын хөгжлийн өнөөгийн төлөв байдлыг бодитоор дүгнэх, хөгжлийн гарц шийдлийг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тодорхойлох, ард иргэдийн сайн сайхан амьдрах нөхцөлийг сайжруулахад өөрийн хувь нэмрийг оруулах.

Гурав. Эссе бичлэгийн агуулга:

"ГЭРЭЛТЭЙ ЭРДЭНЭТ" сэдвээр

"ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ХОЦРОГДОЛ" 25 хувьтай оруулах

"ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН БОДЛОГО" 35 хувьтай оруулах

"ЭРДЭНЭТИЙН ХӨГЖЛИЙН ШИЙДЭЛ" 40 хувьтай оруулах

Дөрөв. Эссе бичлэгт тавигдах шаардлага:

  • Эссе бичлэгийн хэл найруулга, бичлэгт тавигдах ерөнхий шаардлагыг хангасан байх;
  • Шинэлэг санааг дэвшүүлсэн байх;
  • А4 хэмжээтэй хэвлэмэл хуудсан дээр "Arial" фонтоор, "12pt" үсгийн хэмжээтэй, зүүн захаас 2.5см, дээд захаас 2см, доод болон баруун захаас 1.5 см зайтайгаар бичнэ;
  • Эссе бичлэгийн бүтэц нь:
  • -Эхний хэсэг
  • -Үндсэн хэсэг
  • -Дүгнэлт гэсэн 3 бүтэцтэй байна.

Тав: Хамрах хүрээ:

Орхон аймаг, Эрдэнэт хотод ажиллаж буй төрийн байгууллага, албан хаагч

Зургаа. зохион байгуулагч:

Эрдэнэт Хотын Хөгжил Бодлого Судалгааны Хүрээлэн

Орхон аймгийн Засаг даргын тамгын газар

Долоо. Шалгаруулах журам

Хоёр үе шаттайгаар явагдана.

  1. Эхний шатны шалгаруулалт ЭССЕ БИЧЛЭГ. Нийт оролцогчийн 50%-ийг шалгаруулна. 2019.06.10
  2. 2 дах шатны шалгаруулалт ШАЛГАРСАН ЭССЭГЭЭР ИЛТГЭЛ ТАВИХ. Нийт 10 албан хаагчийг шалгаруулна. 2019.06.20

Эссег шалгаруулахад баримтлах шалгуур үзүүлэлтүүд: /0-100 хүртэл онооны системээр дүгнэж нийлбэр дүнгээр байр эзлүүлнэ/

  • Дэвшүүлсэн санаа нь манай нөхцөлд хэрэгжих магадлал (40 оноо);
  • Бичих ур чадвар (20 оноо);
  • Сэдэв, зорилго, агуулга, дүгнэлтийн уялдаа холбоо (20 оноо);
  • Найруулга, зөв бичих дүрмийн алдаа (20 оноо).

Эссег цахим хэлбэрээр erdenetinstitute@gmail.com цахим хаягаар 2019 оны 06 сарын 10-ны дотор ирүүлсэн байна.

Найм. Шагнал, урамшуулал

Тухайн төрийн байгууллагаас шалгарсан "ШИЛДЭГ АРВАН АЛБАН ХААГЧ" –ийг БНСУ-ын "Бодлого Судалгааны Хүрээлэн"-ийн шугамаар БНСУ-ын Түүх, соёл болон төрийн албаны үйл ажиллагаатай танилцах, хамтран туршлага солилцох солилцооны хөтөлбөрт хамруулна.

ХОЛБОО БАРИХ: 91929112, 95363650

САНАМЖ:

  • Оролцогч өөрийн товч танилцуулга, хаяг, холбоо барих утасны дугаар, мэйл хаяг зэргийг тодорхой бичиж хавсаргана.
  • Эссег сэдвийн хүрээнд бичиж, ашигласан эх сурвалжийг тодорхой дурдсан байх бөгөөд шууд хуулбарласан, хугацаа хожимдсон, шаардлага хангаагүй материалыг шалгаруулалтанд оруулахгүй болно.

ШИНЭ МЭДЭЭ