![Гадаад харилцааны Сайд Н.Энхтайван НҮБ-ын суурин зохицуулагч Т.Мишраг хүлээн авч уулзлаа](https://vip76.mn/media/news/original/2021/01/15/c51ce410c124a10e0db5e4b97fc2af39.jpeg)
2021.01.15
Гадаад харилцаа
Гадаад харилцааны Сайд Н.Энхтайван НҮБ-ын суурин зохицуулагч Т.Мишраг хүлээн авч уулзлаа
Гадаад харилцааны сайд Н.Энхтайван 1 дүгээр сарын 14-ний өдөр НҮБ-ын Суурин зохицуулагч Т.Мишраг хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Тогтвортой хөгжлийн төлөөх олон талын оролцоотой платформ байгуулах асуудал болон Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойн арга хэмжээний хүрээнд хийх ажлын талаар харилцан мэдээлэл солилцлоо.
20 жилийн өмнө буюу 2001 оны 1 дүгээр сарын 14-ний өдөр зудын гамшгийн хор уршгийг арилгахад НҮБ-ын албан ёсны үнэлгээ хийх зорилготой хүмүүнлэгийн үйлсэд оролцож яваад Увс аймгийн Малчин суманд болсон МИ-8 нисдэг тэрэгний ослоор амь үрэгдсэн хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж байгаагаа талууд илэрхийлсэн байна.
ШИНЭ МЭДЭЭ
![](https://vip76.mn/media/news/106x106/2021/01/15/c57b25d7de78bf13eba4bcac5f33eadb.jpeg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2021/01/15/1acaf3363e5334daa246ff19ede79340.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2021/01/06/979d472a84804b9f647bc185a877a8b5.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2020/12/24/6f4922f45568161a8cdf4ad2299f6d23.jpg)
![](https://vip76.mn/media/news/106x106/2020/12/17/70652778a7190787d54446cbce2593bb.jpg)
![](http://img.youtube.com/vi/B-6y_Dd9Wf8/hqdefault.jpg)