2021.02.27
Гадаад харилцаа
Хүний эрхийн цахим активизмд хэрхэн нэгдэх вэ?
2020 оны 9 дүгээр сарын 10-нд Энэтхэгийн Засгийн газар Энэтхэгийн Эмнести Интернэшнлийн банкны дансыг царцаажээ.
Үүний улмаас үйл ажиллагаа нь зогсож, ажилтнууд нь ажлын байраа алдаад байна. Энэ улс төржсөн хязгаарлалт нь Үндсэн хуулиар хамгаалагдсан байх ёстой хүний эрхийн үйл ажиллагааг зогсоосон.
2014 оноос Ерөнхий сайд Модигийн засгийн газар ажиллаж эхэлснээс хойш ТББ-уудыг хавчиж, хүний эрх хамгаалагч, сэтгүүлч, хуульч, оюутнуудыг баривчилэн хорьсоор байна. Иймд Монгол дахь Эмнести Интернэшнлийн байгууллагаас та бүхнийг Хүний эрхийн цахим активизмд хаштагаар нэгдэхийг уриалж байна.
1. Ашиглах хаштаг:
- #takeurgentaction
- #righttodissent
- #givesomespace
- #protectcivilsociety
- #WestandwithIndia
- #Stopthecrackdown
- #PMNarendraModi
- #Keephumanrightsalive
- #Strongleadersdontbullycharities
- #Protecthumanrights
2. Өөрийн таймлайн дээрээ мэдээллийн хамт шэйрлэх
3. Гарын үсгээ доорх линкээр зурах
https://amnesty.mn/.../2018-11.../620-2021-02-01-16-01-02...