Эрүүдэн шүүлтээр хэлэлцүүлэг хийж байна
2021.03.18
Хүний эрх

Эрүүдэн шүүлтээр хэлэлцүүлэг хийж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс “Нээлттэй Нийгэм Форум” ТББ-тай хамтран зохион байгуулдаг “Хүний эрхийн тухай ярилцъя” ээлжит цахим уулзалтыг “Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний тогтолцоог бэхжүүлэх нь” сэдвээр яг одоо зохион байгуулж байна.

 Уулзалтын зочноор УИХ-ын гишүүн, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны гишүүн Ц.Мөнхцэцэг, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан, Монголын “Эмнести Интернэшнл” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Алтантуяа, АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийн III албаны дарга Ч.Жаргалбаатар, Монголын Хуульчдын холбооны Эрүүгийн эрх зүйн хорооны тэргүүн Г. Оюунболд оролцож байна. Та бүхэн сонирхсон асуултаа сэтгэгдэл хэсэгт бичиж, оролцох боломжтой юм.

Хэрэв хэлэлцүүлэгт оролцохыг хүсвэл ЭНД дарна уу.  Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн Ж.Хунан сургуулийн дотуур байр, СЭМҮТ, хилийн саатуулах байр зэрэг тусгай журам үйлчилдэг байгууллагуудад эрүүдэн шүүх явдал гарах магадлал өндөр байдаг тухай анхааруулж, онцгойлон анхаарах хэрэгтэйг онцоллоо. Эрүүдэн шүүх явдлыг Монгол Улс хуулиар гэмт хэрэгт тооцсон ч хариуцлага хүлээлгэх нь тодорхойгүй байгаа юм. 

ШИНЭ МЭДЭЭ