МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.04.02
Хууль, эрх зүй

Д.Батлут: Стратегийн бүс нутагт байгаа хүн яаралтай амаа вакцинжуулах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.02\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциац хоорондын нэмэлт Санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. 

Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Д.Батлут:

Зөвхөн манай улс биш, дэлхийн улс орон бүр цар тахалтай тэмцэж байна. Вакцинжуулалтын хүртээмж муу байгаа энэ үед манай улсын Засгийн газар сайн ажиллаж байгаа. Өнөөдрийн энэ зээлийг авснаар вакцин хэзээ орж ирж, хамрагдах ёстой хүн амаа бүрэн вакцинжуулж чадах уу? гэрээний хэрэгжилт хэзээ эхлэх вэ? Улаанбаатар хотоос гадна хөдөө орон нутагт вирус тарчихлаа.

Ийм нөхцөлд стратегийн бүс нутагт байгаа хүн амаа вакцинжуулах хэрэгтэй. Энэ эртнээс яригдсан асуудал. Улсын төсөв бүрдүүлэхэд ихээхэн нөлөөлдөг Өмнөговь, Дорноговь, Эрдэнэт хотын хүн амыг яаралтай вакцинжуулах хэрэгтэй.үүнийг төлөвлөсөн үү?

Гишүүний асуултанд албаны хүмүүс хариулт өглөө.

ШИНЭ МЭДЭЭ