https 203

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт хатуу хучилттай авто зам төсөл"-ийн ТЭЗҮ ирэх сард дуусна
2021.11.30
Зам, Тээвэр

“Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт хатуу хучилттай авто зам төсөл"-ийн ТЭЗҮ ирэх сард дуусна

УИХ-ын гишүүн Д.Батлут, ЗТХ-ийн сайд Л.Халтарын хамт “Улаанбаатар-Шар Хөтөл-Эрдэнэт хатуу хучилттай авто зам төсөл"-ийн техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах ажлын явцтай танилцлаа. Төлөвлөж буй авто замын нийт урт 92.28 км бөгөөд төсөвт өртөг нь 150.34 тэрбум төгрөг байгаа юм.


Эл төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замын хөдөлгөөний төвлөрлийг сааруулах, Зам хэрэглэгчдийн зорчих хугацааг хэмнэх, бүс нутгийн эдийн засгийн өсөлтийг дэмжих, Хөдөлгөөний эрчим, тээвэрлэлт өсөж, төрөл бүрийн үйлдвэрлэл, худалдаа, соёлын үйлчилгээний эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээр зах зээл өргөжих зэрэг давуу тал үүсэх юм.

Замын эхлэх цэг нь​ Төв аймгийн Жаргалант сумын нутаг, Улаанбаатар-Дархан чиглэлийн замын 112 дахь км орчмын Жаргалантын уулзвар бол төгсгөлийн цэг нь Сэлэнгэ аймгийн Орхон сумын нутаг, Дархан-Эрдэнэт чиглэлийн улсын чанартай А1001 авто замын Орхон сумын уулзвар байхаар тооцоолжээ. Түүнчлэн Төв аймгийн Жаргалант сумын Талбулаг баг, Загдал баг, Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай сууринг дайран өнгөрөх юм байна.\

Д.Батлут гишүүн ЗТХ-ийн Сайд Л.Халтарыг уг замын бүтээн байгуулалтын зардлыг ирэх жилийн төсөвт тусгахад дэмжихийг хүслээ. Уг асуудлаар Сангийн сайдтай тодорхой ойлголцолд хүрээд буй.

ШИНЭ МЭДЭЭ