https 203

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Д.Батлут Эрдэнэт хотод ажиллалаа
2021.12.06
Эдийн засаг, Худалдаа

УИХ-ын гишүүн Д.Батлут Эрдэнэт хотод ажиллалаа

УИХ-ын гишүүн Д.Батлут тойрогтоо ажиллаж, боловсролын салбарынхантай уулзаж, тэдний санал бодлыг нь сонслоо. Тэрбээр Лаборатори 8 сургууль, 1 болон 3 дугаар сургуульд ажиллаж, улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэх зарим ажлын талаар мэдээлэл өгсөн юм.

Лаборатори 8-р сургуулийн багш ажилтнуудын төлөөлөлтэй уулзлаа

2022 оны төсөвт тус сургуулийг 320 хүүхэд хүлээн авах хүчин чадлаар өргөтгөх барилгыг барих эхний санхүүжилтыг тусгасан талаар багш, ажилтнуудад мэдээлэл өглөө. Энэ үеэр сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн төслийн үзэл санааг танилцуулав.

Хуулийн төслөөр шийдвэрлэж байгаа гол асуудлууд:
Ерөнхий боловсролын сургуулийн бүтэц, хэв шинжийг зөв болгох тал дээр:

  • ЕБС нь төрөлжсөн сургалт зохион байгуулж болно.
  • Олон улсын сургалтын хөтөлбөр хэрэгжүүлж болно.
  • Ахлах сургууль нь сургалтын хөтөлбөрийн онцлогоос хамааран төрөлжиж болно.
  • ЕБС нь нэмэлт сургалтын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлж болно.

1-р сургуулийн өргөтгөлийн барилга 2022 оны хоёрдугаар сард ашиглалтад орно

Д.Батлут гишүүн Эрдэнэт хотын нэгдүгээр сургуулийн өргөтгөлийн барилгын ажлын явцтай танилцлаа. Дээрх ажилд 2022 онд улсын төсвөөс 826.4 сая төгрөгийн санхүүжилт хийгдэх талаар онцолжээ. Одоогоор барилгын ажил 90 гаруй хувийн гүйцэтгэлтэй явж байгаа бөгөөд хоёрдугаар сард бүрэн дуусах талаар гүйцэтгэгч компани мэдээлсэн юм. Тус өргөтгөл арванхоёрдугаар сард ашиглалтад орох байсан ч хил дээр материал гацсан асуудал үүссэн байна.

3-р сургуулийн багш ажилтнуудын төлөөлөлтэй уулзлаа

2022 онд Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус сургуулийн хичээлийн 1-р байрыг буулгаж, спорт залны хамт 960 хүүхдийн сургууль шинээр барихаар болсон. Тус сургуулийн хичээлийн 1-р байрыг буулгах ажил ирэх зун эхэлнэ. Иймд 2022-2023 оны хичээлийн жилд сурагчдыг хэрхэн хичээллүүлэх талаар багш нарын саналыг сонслоо. Энэ талаар хэд хэдэн хувилбар яригдаж буй бөгөөд ойрын үед шийдэлд хүрэх хэрэгтэйг холбогдох хүмүүст Д.Батлут гишүүн санууллаа.

3-р сургуулийг шинэ байртай болгоход нийт 8,2 тэрбум төгрөг зарцуулах бөгөөд 2022 онд 4 тэрбум төгрөг нь батлагдсан. Мөн уулзалтын үеэр Сургуулийн өмнөх болон Ерөнхий боловсролын тухай хуулийн төслийн үзэл санааг танилцуулав. 2022 оны Улсын төсөвт Боловсролын салбарын реформын санхүүжилтийг тусгасан. Нэг багшид оногддог сурагчийн тоо, ачааллыг санхүүжилттэй нь уялдуулж өгнө. Сургалтын чанар сайн, олон сурагчтай, ачаалал ихтэй ажилладаг багш нар илүү цалин авах боломж бүрдэнэ зэрэг чухал мэдээллүүдийг өглөө.

ШИНЭ МЭДЭЭ