Дахин төлөвлөлтөөс  хойш 15 хүн нас баржээ
2021.03.31
Хүний эрх

Дахин төлөвлөлтөөс хойш 15 хүн нас баржээ

Өнөөдөр Монголын Эмнести интернэшнл, “Дахин төлөвлөлөлт-иргэний оролцоо” эвсэл хамтран  “ Дахиан төлөвлөлт- орхигдсон иргэд- хотын хөгжил ” хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлгийн үеэр Монгол улсад хэрэгжүүлж байгаа хот, суурин газрыг дахин төлөвлөх үйл ажиллагаа, түүнийг зохицуулж буй холбогдох хууль тогтоомж, тэдгээрийн хэрэгжилт, зохицуулалт, хяналтын асуудлыг Улаанбаатар хотын төвийн зургаа  дүүргийн дахин төлөвлөлтийн бодит тохиолдол жишээн дээр тулгуурлан хэлэлцлээ.  

Монгол улсын нэгдсэн олон улсын гэрээ конвенцийн дагуу төрөөс иргэдийнхээ шаардлагад нийцсэн орон байртай байх эрхийг хангах ёстой. Иймээс 2013 оноос эхлэн ашиглалтын шаардлага хангахгүй барилга байшин болон гэр хорооллын газрыг дахин төлөвлөх ажил эхэлсэн. Одоогоор Улаанбаатар хотын гэр хорооллын 27 байршлын 86 хэсэг болон ашиглалтын шаардлага хангахгүй 344 барилгыг дахин төлөвлөж, барилгажуулах шийдвэр гарч, төсөл хэрэгжээд зургаан жил болж байна. Үүний үр дүнд олон айл өрх тав тухтай орон сууцанд орж, ая тухтай амьдрах орчноо бүрдүүлсэн. Гэвч дахин төлөвлөлтийн ажлын явцад иргэдийн өмчлөх болон бусад эрхийг ноцтой зөрчих тохиолдол гарч буйг Монголын Эмнести интернэшнл ТББ-ын хийсэн судалгаа тайлангаас тодорхой харж болно.

Дахин төлөвлөлтийн хүрээнд өнгөрсөн хугацаанд 1899 айл өрх газраа чөлөөлсөн. 2020 оны хагас жилээр  орон сууцанд орсон 1443 өрх,  түрээсийн байранд байгаа 243, түр орон сууцанд байгаа 182, орон сууц худалдаж авсан 38, амьдрах нөхцөл байдал хүндэрсэн 164 өрх байна.

ШИНЭ МЭДЭЭ