МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Эрдэнэт хотын бүх айл өрх цахилгааны ухаалаг тоолууртай болно
2021.04.23
Орон нутгийн хөгжил

Эрдэнэт хотын бүх айл өрх цахилгааны ухаалаг тоолууртай болно

Дэлхийн банкны санхүүжилтээр Эрдэнэт хотын бүх айл өрх цахилгааны ухаалаг тоолууртай болж цахилгаан эрчим хүчний хэрэглээгээ өөрсдөө хянах боломж бүрдлээ.

Төслийн хүрээнд манай хотод 6,9 сая америк долларын санхүүжилт хийгдэх бөгөөд ЭБЦТС ТӨХК гүйцэтгэх юм. Энэ хөрөнгөөр дараах ажлууд хийгдэнэ 

  • Хэрэглэгчдийн болон тооцооны хэмжих хэрэгслийг ухаалаг хэмжих хэрэгслээр солино.
  • Цахилгаан дамжуулах агаарын шугамын модон тулгуурыг төмөр бетон тулгуураар солино.
  • Цахилгаан дамжуулах агаарын шугамын ХӨНГӨН ЦАГААН утсыг СИП утсаар солино.
  • Тоолуур нэгтгэлийн хуваарилах самбар шинээр суурилуулна.
  • Орхон аймгийн Баян-Өндөр суманд 35/6кВ-ын төв хуваарилах станцыг шинээр барина.
  • Борлуулалт арилжааны программ хангамжийг бий болгоно.

Ингэснээр Эрдэнэт хотыг цахилгаан эрчим хүчээр хангаж буй шугам тоноглолын 68 хувь бүрэн шинэчлэгдэхээс гадна
төслийн хүрээнд Эрдэнэт хотод хийгдэх ажлууд 2021 онд багтаж бүрэн дуусна.

харин дээрх төсөл нь Орхон, Архангай, Өвөрхангай , Булган аймагт хэрэгжиж байгаа бөгөөд нийтдээ 16,1 сая америк долларын санхүүжилт хийгдэж байгаа юм.

ШИНЭ МЭДЭЭ