Л.Оюун-Эрдэнэ: Зүүнбаянгийн ойролцоох 23 ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна
2021.05.07
Уул уурхай, Аж үйлдвэр, эрдэс баялаг

Л.Оюун-Эрдэнэ: Зүүнбаянгийн ойролцоох 23 ордыг эдийн засгийн эргэлтэд оруулна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ төмөр замын бүтээн байгуулалттай танилцаж байна. 

"Тэрбээр "Таван толгой өөрийн эх үүсвэрээр нүүрс угаах үйлдвэрийг байгуулахаар болж байна. Мөн Эрдэнэт үйлдвэрийг түшиглэн зэс баяжуулах үйлдвэрийг байгуулна.  Уурхайчид зөвхөн олборлолтод анхаардаг байсан бол өнөөдрөөс нэмүү өртөг шингээж, баяжуулдаг болох юм. Баяжуулсан нүүрсээ авто машинаар бус, төмөр замаар тээвэрлэж нийлүүлэх боломжтой боллоо. Зүүн баянгийн ойролцоох 23 орд газрыг ашиглалтад оруулж, дахин Оюу толгой, Таван толгой шиг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлууд энэ удаагийн албан томилолтоор шийдэгдлээ. Гашуунсухайт боомтын төмөр замыг ирэх жилийн долоодугаар сарын нэгэнд ашиглалтад оруулахад санхүүжилтийн асуудал шийдэгдлээ. Цаашид тус боомтын үйл ажиллагааг идэвхжүүлэх, авто замын холболт, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх, Тавантолгойн нүүрс угаах, баяжуулах үйлдвэр байгуулах зэрэг асуудлуудыг анхаарч ажиллаж байна. Мөн томоохон бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлэх ёстой. Бид эдийн засгаа тэлэх зорилгоосоо ухарч болохгүй гэлээ.

ШИНЭ МЭДЭЭ