https 203

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

2021.05.11
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

Д.Батлут: Хөдөлмөр нийгмийн гурван талт уулзалтаар НДШ-ийн хувийг бууруулах асуудлыг дэмжсэн үү?

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өнөөдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нарын 7 гишүүн 2021.05.04-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. 

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. 

УИХ-ын гишүүн Д.Батлут

МҮЭ-ээс ярьсан. Хөдөлмөр, нийгмийн зөвлөлийн гурван талт хороо гэж байдаг. Энэ хорооны хурлаар НДШ-ийг бууруулах төслөө 2021 оны нэгдүгээр сарын нэгнээс болгохоор дэмжсэн гэсэн мэдээллийг бид авсан. Гэтэл төсөл дээр 2021 оны долдугаар сарын 01 гэж төсөл дээр явж байгаа. Хэрвээ 1 сарын 01 нээс гэж өөрчилбөл санхүүгийн асуудал яригдана.Иймд энэ бололцоог хангаж өгөх хэрэгтэй. Хөдөлмөр, нийгмийн зөвлөлийн гурван талт хороо энэ асуудлыг яг хэлэлцэж чадсан уу?

ШИНЭ МЭДЭЭ