МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Д.Батлут Ерөнхий сайдын хамт Орхон аймагт ажиллаж байна
2021.05.14
Орон нутгийн хөгжил

УИХ-ын гишүүн Д.Батлут Ерөнхий сайдын хамт Орхон аймагт ажиллаж байна

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт хотод ажиллаж байна. Орхон аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Батлут Ерөнхий сайдын хамт тойрогтоо ажиллаж байна. 

Орхон аймгийн удирдлагууд 2024 он хүртэл хэрэгжүүлэх томоохон төслүүдийг танилцуулж Засгийн газраар шийдвэрлүүлэх шаардлагатай байгаа санал хүсэлтийг Ерөнхий сайдад хүргүүллээ.

Үүнд:

”Орлогод нийцсэн орон сууц” төсөлд дэмжлэг үзүүлэх

“Орлогод нийцсэн орон сууцны төсөл” нь гэр хорооллын таван багийн 1000 өрхийг орон сууцжуулах зорилготой, Европын Сэргээн босголт хөгжлийн банкны зээлийн санжүүжилтээр хэрэгжих төсөл юм. Тус төсөл нь нийт 19.6 сая долларын санхүүжилтээр хэрэгжихээс 15.7 сая долларын зээлийг Сангийн яамаар, 3.9 сая долларын буцалтгүй тусламжаар барьж, байгуулахаар хэлэлцээрт тусгагджээ. Төслийн зээлийн хугацаа 15 жил байх бөгөөд эхний 4 жил нь үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөж, цаашид 6 сар LIBOR хүүн дээр 1,25 хувийн хүүг нэмж төлөхөөр эхний байдлаар тохиролцоонд хүрээд байна. Хэрэв энэ төсөл Монгол улсын засгийн газраар дэмжигдвэл Орхон аймгийн гэр хорооллын иргэд орлогодоо нийцүүлэн бага өртгөөр орон сууцтай болж, гэр хороолол дагасан агаар, хөрсний бохирдол зэрэг сөрөг үр дагаварууд багасах боломж бүрдэх юм.

Түүнчлэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Эрдэнэт хотын гэр хорооллын таван багийн 1000 өрхийг орон сууцжуулах төсөлд шаардлагатай хөрөнгийг шийдвэрлэхээ энэ үеэр мэдэгдлээ.

Одоо зураг, төсөв боловсруулах ажлыг гүйцэтгэж Сангийн яаманд хандах юм. Уг төсөлд Уртын гол, Цагаанчулуут, Их залуу, Эрдэнэ, Говил багууд хамрагдах юм байна.

ШИНЭ МЭДЭЭ