https 203

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

УИХ-ын гишүүн Д.Батлут суулт хийж буй эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзлаа
2021.07.09
Улстөр

УИХ-ын гишүүн Д.Батлут суулт хийж буй эмч, эмнэлгийн ажилтнуудтай уулзлаа

УИХ-ын гишүүн Д.Батлут Эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх ашиг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсгийг ахлан ажиллаж байна. Тэрээр эмч, эмнэлгийн ажилтнуудтайгаа нэг баг болж хамтран ажиллаж Засгийн газар, шийдвэр гаргах бусад байгууллагуудтай харилцах, санал, шаардлагаа хүргүүлэх хүсэлтийг тавилаа. 

Эрүүл мэндийн зарим байгууллагын удирдлагууд цалинг тодорхой хувиар нэмсэн мэдээлэл олон нийтэд цацаад буй. Гэвч энэ нь Ковидоос шалтгаалж олгогдоогүй байсан үр дүнгийн урамшууллыг олгосон. Мөн цалинг 3 дахин нэмсэн гэсэн нь улаан бүсэд ажиллаж байгаа илүү цагийн мөнгийг 3 дахин нэмж олгосон явдал юм. Холбогдох хуульд цар тахлын үед ажилласан эмч, эмнэлгийн ажилтнуудын илүү цагийн мөнгийг нэмж олгох заалт бий. Эдгээрийг ялгаж салгаж авч үзэхийг суулт хийж буй Эмч, эмнэлгийн ажилтнууд онцгойлон захилаа.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Эмч, эмнэлгийн ажилтнуудын эрх ашиг, нийгмийн асуудлыг шийдвэрлэх ажлын хэсэг, Цалин нэмэхийг шаардан суулт хийж буй Эмч, эмнэлгийн ажилтнуудтайгаа цаашид нэг баг болж ажиллана. Өнөөдрийн уулзалтад Ажлын хэсгийн гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн М.Оюунчимэгийн хамт оролцлоо.

ШИНЭ МЭДЭЭ