2021.07.21
Хот байгуулалт барилга орон сууцжуулалт
Өвөлжилтийн бэлтгэл ажлыг эрчимжүүлнэ
Эрчим хүчний салбарын 2021-2022 оны өвөлжилтийн бэлтгэл хангах төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Засгийн газрын гишүүдэд танилцуулав.
Тус салбарын хэмжээнд өвөлжилтийн бэлтгэл ажил энэ сарын 10-ны байдлаар 45.9 хувь, үүнээс үйлдвэр компаниуд 47.6, нүүрсний уурхайнууд 30 орчим хувийн гүйцэтгэлтэй байна.
“Тавантолгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний түүхий эдийн нөөц энэ сарын 10-ны байдлаар дундын агуулахад 93 мянган тонн, баруун болон зүүн бүсийн үйлдвэрийн хашаанд 70 мянган тонн байна.
Мөн нийслэлийн зургаан дүүрэгт байрлах 55 агуулах болон үйлдвэрийн агуулахад нийт 5.9 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөц байна.
Эрчим хүчний салбарын өвөлжилтийн бэлтгэл хангах ажлын гүйцэтгэлд хяналт тавьж, явц болон тулгамдсан асуудлыг тухай бүр нь Засгийн газрын хуралдаанд танилцуулан шийдвэрлүүлэхийг Эрчим хүчний сайдад даалгалаа.
ШИНЭ МЭДЭЭ
"Шинэ сэргэлтийн бодлого" батлагдлаа
2021.12.30
2022 онд “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлнэ
2021.12.28
Сар шинийн баяраар төрийн золголт хийхгүй
2021.12.23
Монгол улсын Ерөнхий сайдын илгээлт
2021.12.13