https 97
2021.07.30
Гадаад харилцаа

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Олон үйл явдал давхацсан, өргөн цар хүрээтэй айлчлал боллоо

Японд Улсад ажлын айлчлал хийсэн Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр эх орондоо ирлээ.

Тэрбээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Цог жавхлант эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийсэн. Мөн Токиогийн Олимпын нээлтийн ажиллагаанд оролцож, Японы эрх баригч Либерал ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Т.Никай, Японы парламентын Төлөөлөгчдийн танхим дахь Япон, Монголын найрамдлын бүлгийн дарга М.Хаяши, Японы парламентын зарим залуу гишүүн, мөн Япон Улсын Эдийн засгийн сэргээн босголт, “КОВИД-19” цар тахалтай тэмцэх асуудал хариуцсан сайд Ё.Нишимүра болон Японы ХӨСҮТ-ийн удирдлагатай тус тус уулзаж цаг үеийн тулгамдсан болон хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцсан юм.

ШИНЭ МЭДЭЭ