Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хакүхо М.Даваажаргал нар спортыг дэмжих чиглэрээр санал солилцов
2021.07.30
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Хакүхо М.Даваажаргал нар спортыг дэмжих чиглэрээр санал солилцов

Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ, “Токио-2020” олимпийн Монголын багийн элч, сүмо бөхийн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал нар уулзаж, спортыг дэмжин ажиллах талаар санал солилцсноос гадна хамтдаа олимпийн наадамд оролцож буй баг тамирчдадаа амжилт хүсч мэндчиллээ. 

Энэхүү яриаг ажил хэрэг болгохоор их аварга Хакүхо Даваажаргал AC Milan, ЦСКА Москва багуудад тоглож байсан Японы шилдэг хөлбөмбөгч Кэйсүкэ Хондатай уулзаж, Монголын хөлбөмбөгийн баг тамирчдыг дэмжин ажиллах талаар ярилцав. Уулзалт яриа амжилттай болж Ковид-ын нөхцөл байдал намжингуут хамтдаа Монголын хөлбөмбөгийн холбоотой уулзаж, хэрхэн дэмжиж амжилтыг ахиулах талаар уулзахаар товлолоо. 

Ярианы явцад 1964 оны Токиогийн олимпод Хакүхо Даваажаргал аваргын аав Ж.Мөнхбат аварга чөлөөт бөхийн төрлөөр оролцож байсан бол К.Хондагийн авга ах Дайсабуро завины уралдаанд оролцож байсан тухай мэдэлцэж сайхан яриа өрнөлөө.

ШИНЭ МЭДЭЭ