УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Х.Нямбаатар нар 10 өрхөд гэр бэлэглэлээ
2021.07.27
Хүн ам, Нийгмийн хамгаалал, Хөдөлмөр

УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Х.Нямбаатар нар 10 өрхөд гэр бэлэглэлээ

Энэ сарын 13-ны өдөр байгалийн давагдашгүй хүчин зүйл болох хүчтэй салхины улмаас орон гэрээ алдсан Сонгинохайрхан дүүргийн 33-р хорооны айл өрхүүдэд УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар өргөө цагаан гэр бэлэглэлээ.

Салхины улмаас 40 гаруй айл өрх өртөж, 19 айлын гэр байшин амьдрах боломжгүй болсон. Эхний ээлжийн 10 өрхөд гишүүд ажлын албаараа дамжуулан гэр бэлэглэсэн юм. Ковид-19-ийн нөхцөл байдлаас шалтгаалж, гэр үйлдвэрлэх явц багахан удаашралтай байгаа аж. Ирэх 7 хоногт үлдсэн 9 өрхийг гэртэй болгоно гэдгээ тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар нар мэдэгдлээ.

ШИНЭ МЭДЭЭ