Баянзүрх дүүргийн IV хороонд цэцэрлэг барих санхүүжилтийг улсын төсөвт тусгуулахаар ажиллаж байна
2021.08.29
Барилга, Хот байгуулалт

Баянзүрх дүүргийн IV хороонд цэцэрлэг барих санхүүжилтийг улсын төсөвт тусгуулахаар ажиллаж байна

Улаанбаатар хотын хамгийн том дүүрэг болох Баянзүрх дүүрэгт тулгамддаг асуудлын нэг нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж байдаг.

Тэгвэл Баянзүрх дүүргийн IV хорооны иргэдийн цэцэрлэгтэй болох хүсэлтийг хүлээн авч, гол тулгамдаад байсан газрын асуудал шийдвэрлэгдсэн бөгөөд цэцэрлэг барих хөрөнгө санхүүжилтийн асуудлыг тус дүүргээс УИХ-д сонгогдсон Б.Энхбаяр гишүүн 2022 оны улсын төсөвт тусгуулахаар ажиллаж байгаа юм.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. 

“Баяртай мэдээтэй. Баянзүрх дүүргийн 4-р хорооны иргэдийн цэцэрлэгтэй болох хүсэлтийг хүлээн авч, гол тулгамдаад байсан газрын асуудлыг Батлан хамгаалах яамны эзэмшлийн Цэргийн музейн урд шийдвэрлэж өгсөн ЗГ-н гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр Танд талархлаа илэрхийлье. Хөрөнгө санхүүжилтийг нь 2022 оны улсын төсөвт тусгуулахаар(3.4 тэрбум төгрөг) миний бие ажиллаж байгаа. Баянзүрх дүүрэгт тулгамддаг гол асуудлын нэг нь сургууль, цэцэрлэгийн хүртээмж. Үүнийг хөрөнгө нь байгаад ч шийдэж чадахгүй мухарддаг нь газар байхгүйтэй холбоотой. Газар чөлөөлөлтөнд хэдэн зуун сая, тэрбумаар нь улсын төсөвт мөнгө тавиад ч шийдэж чадахгүй 3-4 жил дамнаж буй хэдэн газрын асуудал бий. Тийнхүү хөрөнгө, цаг алдахгүй шийдэх боломжтой төрийн байгууллагын(яамдын) эзэмшлийн хэдэн газар байдаг. БЗД-ийн 25-р хорооны нутаг дэвсгэрт Тээврийн цагдаагийн газрын эзэмшлийн газарт оффис биш сургууль, цэцэрлэг барих ёстой гэх зарчим, бодлогодоо тууштай байгаагаа энэ дашрамд дахин илэрхийлье.”

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2019-2020 оны байдлаар Ерөнхий боловсролын сургууль-63, Сургуулийн өмнөх боловсрол-189 нь сургууль цэцэрлэг үйл ажиллагаа явуулж байна. 2019-2020 оны хичээлийн жил  “Сургуулийн өмнөх боловсролд”  26650 хүүхэд хамрагджээ.

ШИНЭ МЭДЭЭ