"Нүүрсний сонсгол"-ын Хянан шалгах түр хороо хаалттай хуралдав
2023.12.11
Улстөр

"Нүүрсний сонсгол"-ын Хянан шалгах түр хороо хаалттай хуралдав

Улсын Их Хурлын 2023 оны 63 дугаар тогтоолоор байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчит, өмчийн оролцоотой зарим компаниудын нүүрс олборлолт, борлуулалт, тээвэрлэлт, экспортын үйл ажиллагаа болон бусад бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол зохион байгуулах, иргэд, олон нийтийг мэдээллээр хангах, хяналт шалгалтын тайланг Улсын Их Хурлын 2023 оны намрын ээлжит чуулганы хугацаанд багтаан танилцуулах” үүрэг бүхий Хянан шалгах түр хороо өнөөдөр (2023.12.11) хуралдаж, хоёр асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Хянан шалгах түр хорооны хуралдаан гишүүдийн 63.6 хувийн ирцтэйгээр, 13 цаг 08 минутад эхэлсэн.

Хуралдаанаар “Түр хорооны сонсголд гэрчээр дуудах тухай”, “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” Хянан шалгах түр хорооны тогтоолын төслүүдийг төслүүдийг хэлэлцэхээр төлөвлөсөн бөгөөд эдгээр нь Хянан шалгах түр хорооны дотоод асуудал юм байна.

Иймд Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн “Нээлттэй, хаалттай хуралдаан” гэсэн 12 дугаар зүйлийн 12.2, 12.3, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн “Чуулганы хуралдааны нийтлэг журам” гэсэн 22 дугаар зүйлийн 22.2-т тус тус заасныг үндэслэн хуралдааныг хаалттай үргэлжлүүлэх горимын саналыг тус Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр гаргав. Энэхүү горимын саналыг гишүүдийн олонх буюу 71.4 хувь нь дэмжсэн тул хуралдааныг хаалттай горимд шилжүүлсэн юм.

ШИНЭ МЭДЭЭ