Улс орнууд, эм үйлдвэрлэгч компаниуд Ковид-19-тэй тэмцэхдээ хүний эрхийн төлөө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна
2021.09.14
Хүний эрх

Улс орнууд, эм үйлдвэрлэгч компаниуд Ковид-19-тэй тэмцэхдээ хүний эрхийн төлөө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй байна

“Улс орнууд, эм үйлдвэрлэгч компаниуд Ковид-19-ийн эсрэг тэмцэхдээ хүний эрхийн үүрэг, хариуцлагаа биелүүлэхгүй хэвээр байна” гэж Эмнести Интернэшнл 2021 оны 9-р сарын 13-аас 10-р сарын 8-ны хооронд болох НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн 48 дугаар хуралдааны өмнө мэдэгдлээ.

Эмнести Интернэшнл 2021 оны 9-р сарын 14-ний өдөр хурлын үйл ажиллагааг шууд дамжуулах арга хэмжээ зохион байгуулж, цар тахалтай хэрхэн тэмцэх мөн өнөөг хүртэл хийсэн тэмцлийн талаар иргэний нийгэм, НҮБ-ын төрөлжсөн байгууллагуудын саналыг сонсож, дүгнэлт хийнэ. Улс орнууд, эм үйлдвэрлэгч компаниуд ашиг орлогыг хүний амь наснаас дээгүүр тавьж байгаа асуудал болоод аливаа засгийн газар, олон улсын байгууллага, эм үйлдвэрлэгч компаниуд Ковид-19-ийг даван туулахын тулд юу хийх ёстойг хэлэлцэнэ. Хэлэлцүүлэгт НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссар, ДЭМБ-ын өндөр түвшний төлөөлөгчид оролцоно.

Энэ арга хэмжээг зохион байгуулж буй Ковид-19-ийн эсрэг тэмцэлд улс орнууд, эм үйлдвэрлэгч компаниуд хүний эрхийн үүрэг, хариуцлагаа хэрхэн хөсөрдүүлж байгааг цар тахал дахин харууллаа. Коронавирусын сүйрэлт олон хувилбар, олох ашгийн хэмжээ, үндэсний хувийн сонирхол хүмүүсийн үндсэн эрх болох амьд байх эрхээр наадаж байгаа нь сэтгэл эмзэглүүлсэн бодит байдал юм.

Дельта хувилбарын тохиолдол нэмэгдэж, орлого багатай улс орнуудын тэрбум тэрбум хүн вакцинд хамрагдаагүйн улмаас долоо хоног бүр хэдэн арван мянган хүн энэ аюулт өвчнөөр амиа алдаж байна. Гэтэл чинээлэг орнууд хүүхдүүдээ вакцинжуулж, нийт хүн амаа дархлал сэргээгч нэмэлт тунд өргөнөөр хамруулахаар төлөвлөж байна.

Непал, Энэтхэг, Африк, Латин Америкийн орнуудад ачааллаа дийлэхгүй хичнээн эмнэлэг, хүчилтөрөгчийн дутагдалд орж, амьсгал нь давчдах хэдэн өвчтөн нэмснийхээ дараа бид одоо хангалттай, зогсоох хэрэгтэй гэж хэлэх вэ? Бид хэн нэгний амь насыг нөгөө хүнийхээс илүүд тавих ёсгүй тул Ковид-19-ийн эсрэг вакциныг хүн бүрт хүртээмжтэй болгож, ялангуяа бага орлоготой ядуу буурай орнуудад өгөх боломжийг гаргах ёстой” хэмээн хэлсэн юм.

Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард:

Вакцины илүүдэл тунгаа нэн даруй дахин хуваарилах нь чинээлэг улс орнуудын хүний эрхийг хамгаалах үүрэг юм. Эм үйлдвэрлэгч компаниуд вакцинаа хамгийн их хэрэгцээтэй улс орнуудад түрүүлж хүргэхийг нэн тэргүүнд тавьж, бүс нутагт вакцин үйлдвэрлэх чадавх бий болгохын тулд өөрсдийн технологи, мэдлэг, туршлагаа хуваалцах ёстой. Хүний амь насыг нэгдүгээрт тавьж чадаагүй хүмүүсийг түүх буруутгах болно. Эмнести Интернэшнл хуралд оролцогч бусад байгууллагын хамт улс орнууд, компаниудыг хариуцлагатай байлгахаар ажиллаж байна.

Энэ арга хэмжээг Өмнөд Африкийн Бхекисиса Эрүүл мэндийн сэтгүүл зүйн төвийн ерөнхий редактор, гүйцэтгэх захирал Миа Малан удирдан явуулна. Хэлэлцүүлэгт Эмнести Интернэшнлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Агнес Калламард, НҮБ-ын Хүний эрхийн дээд Комиссарын газрын өндөр түвшний төлөөлөгчид, ДЭМБ-ын Ерөнхий захирлын тусгай зөвлөх, доктор Питер Сингер болон Энэтхэгийн нэгдсэн сувилагчдын холбооны Үндэсний Ажлын нарийн бичгийн дарга Жибин Теертаккужи Чалил нар оролцоно.

Хэвлэл мэдээллийнхэнд: Шууд дамжуулалт VoiceBoxer гэх вэбэд суурилсан платформ дээр нэгэн зэрэг олон хэлээр орчуулах боломжтой цахим арга хэмжээ бөгөөд Англи, Франц, Испани хэлээр цацагдана.

Непал, Энэтхэг, Африк, Латин Америкийн орнуудад ачааллаа дийлэхгүй хичнээн эмнэлэг, хүчилтөрөгчийн дутагдалд орж, амьсгал нь давчдах хэдэн өвчтөн нэмснийхээ дараа бид одоо хангалттай, зогсоох хэрэгтэй гэж хэлэх вэ?

ШИНЭ МЭДЭЭ