https 97
Засгийн газрын хуралдаан боллоо
2021.09.15
Эдийн засаг, Худалдаа

Засгийн газрын хуралдаан боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 15-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын 2022 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуулийн төсөл болон эдгээр хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан хуулийн төслүүдийг танилцуулаад Засгийн газраар хэлэлцэхээр болов.

Коронавируст халдварын цар тахлын үеийн эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх тухай хуулийн төслийн үзэл баримтлалыг зарчмын хувьд дэмжин, Засгийн газрын гишүүдийн саналыг тусган хуулийн төслийг Монгол банктай хамтран боловсруулж, Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг Сангийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд нарт үүрэг болгов.

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж байгаа төсөл, арга хэмжээний гүйцэтгэл болон санхүүжилтийн төрийн сан дахь гүйлгээний явц, арга хэмжээний талаар Сангийн сайд танилцууллаа.
“И-Монгол академи” төрийн өмчит үйлдэрийн газрыг Харилцаа, холбоо, мэдээллийн технологийн газрын харьяанд байгууллаа. Тус газар байгуулагдсанаар салбар бүрт мэдээллийн технологийн дэвшлийг нэгдсэн бодлого, төлөвлөлттэйгээр нэвтрүүлж, үйл ажиллагаа, үйлчилгээний үр ашиг, хүртээмжийг нэмэгдүүлэх, мэдээллийн систем, дэд бүтцийн найдвартай, тасралтгүй ажиллагаа хангагдахаас гадна төрийн үйлчилгээ, үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэн удирдан зохион байгуулах нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

Импортоор оруулж ирэх усан замын тээврийн хэрэгсэлд тавигдах эрүүл ахуй, халдвар судлал, хорио цээрийн шаардлагыг тогтоох журмыг баталлаа.

ШИНЭ МЭДЭЭ