Хүүхэд болон жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарахыг даалгасан байна
2021.09.22
Эрүүл мэнд

Хүүхэд болон жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарахыг даалгасан байна

 Засгийн газрын ээлжит хуралдаан 2021 оны есдүгээр сарын 22-нд болж, хүүхэд болон жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд анхаарахаа илэрхийллээ.

Коронавируст халдварын цар тахлын нөхцөл байдал, хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээний талаар Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Засгийн газрын гишүүдэд танилцуулсан юм.

Манай улсад 307 мянган иргэн коронавируст халдвар авч эдгэсэн. Эмнэлэгт 21,397 иргэн хэвтэн эмчлүүлж буй. Биеийн байдал нь хөнгөн 12,329, хүндэвтэр 6729, нэн хүнд 380 иргэн байна.

Харин коронавируст халдварын улмаас 1059 иргэн хорвоог орхижээ. Нас баралтын тоог бууруулах, аль болох эндэгдэл гаргахгүй байхад анхаарч арга хэмжээ авч ажиллах чиглэлийг Ерөнхий сайд өгсөн юм. Мөн Улсын онцгой комиссын хурлын давтамжийг нэмэгдүүлж, уялдаа холбоотой ажиллах, халдвар авсан хүүхэд болон жирэмсэн эхчүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарахыг даалгав.

ШИНЭ МЭДЭЭ