МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Гарааны бизнес-2021” –ийн хүрээнд өрхийн бичил бизнес эрхлэгчдэд 5 сая төгрөг олголоо
2021.09.24
Орон нутгийн хөгжил

“Гарааны бизнес-2021” –ийн хүрээнд өрхийн бичил бизнес эрхлэгчдэд 5 сая төгрөг олголоо

“Эрдэнэт Шинжлэх Ухаан технологийн парк” бизнес эрхлэгч 40 иргэн, ААН-д 340 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.

Тус паркаас зохион байгуулж буй "Гарааны бизнес-2021" үйл ажиллагааны хүрээнд 38 өрхийн бичил бизнес эрхлэгчид тус бүр 5 сая төгрөгийг олголоо.

Ахуйн гаралтай хуванцрын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт 60 сая, “Эрдэнэт ШУТП”-ын судалгаа, үйлдвэрлэлийн цогцолборын нутаг дэвсгэрт 2400 м.кв газарт үйл ажиллагаа явуулах эрх, “Бүрэн Өндөр Энержи” ХХК-ийн Ахуйн гаралтай хуванцрын хог хаягдлыг дахин боловсруулах үйлдвэрт 90 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийлээ.

Эдгээр иргэн, ААН-үүдэд олгосон зээл нь хүүгүй, барьцаагүй, 24 сарын хугацаанд эргэн төлөгдөх нөхцөлтэй юм.

УИХ-ын гишүүн Д.Батлут Орхон аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа “Эрдэнэт Шинжлэх ухаан технологийн паркыг санаачлан, багагүй бэрхшээлийг туулж байж байгуулсан билээ.

ШИНЭ МЭДЭЭ